ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цагийн байдлаар

 МОНГОЛ УЛСАД:

 Агаарын чанарын төлөв байдал

 2015 оны 1 дүгээр сарын 5-наас 11-ний хооронд Улаанбаатар хотын гэр хорооллын орчимд “Их”, “Маш их” бохирдолтой, бусад хэсгээр “Бага зэргийн” болон “Дунд зэргийн” бохирдолтой байна.

Агаарын төлөв байдал, Нийслэлд

 Эх сурвалж: Нийслэлийн агаарын чанарын алба

Томуу, томуу төст өвчний үзүүэллт буурчээ

1 дүгээр сарын 5-наас 12-нд Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын амбулаторид 82558 хандсаны 7398 (9%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон бөгөөд энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 3.9%-иар буурсан үзүүлэлттэй байна. Дүүргээр нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад Багахангай дүүрэгт 4.3%, Налайх дүүрэгт 2.3%-иар тус тус өссөн, Сонгинохайрхан дүүрэгт 7%, Баянгол дүүрэгт 5,5%, Сүхбаатар дүүрэгт 5.4%, Хан -Уул дүүрэгт 5.1%-иар буурсан үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсөдийн 77.6%-ийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжийн 50.1%-ийг томуу, томуу төст өвчний дуудлага эзэлж байна.

 Эх сурвалж: НЭМГ

 ДЭЛХИЙ ДАХИНД

 Эбола вируст халдвараар 838 эрүүл мэндийн ажилтан өвчилжээ

 Нэгтгэсэн мэдээллээр 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 20813 хүн өвчилж, 8284(39%) нь нас барсан байна. 12 дугаар сарын 31-нээс хойш 541 шинэ тохиолдол, нас баралт 330 хүнээр нэмэгджээ. 838 эрүүл мэндийн ажилтан өвчилсөний 495(59%) нь нас барсан байна.

1 дүгээр сарын 9-ны байдлаар эрчимтэй тархалттай Гвиней, Либери, Сьерра-Леон улсад нийт 21086 хүн өвчилж, 8289 (39%) хүн нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж