УУХҮ-ийн сайд IMARC-2018 олон улсын чуулга уулзалтад оролцоно | News.MN

УУХҮ-ийн сайд IMARC-2018 олон улсын чуулга уулзалтад оролцоно

УУХҮ-ийн сайд IMARC-2018 олон улсын чуулга уулзалтад оролцоно

УУХҮ-ийн сайд IMARC-2018 олон улсын чуулга уулзалтад оролцоно

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт (IMARC-2018)-д оролцоно. Чуулга уулзалт Австрали Улсын Мельбурн хотноо тав дахь удаагаа зохион байгуулагдах юм.

Энэ жилийн чуулга уулзалтад 6000 гаруй уул уурхайн салбарын шийдвэр гаргагчид, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид, уул уурхайн түүхий эдийн худалдан авагчид, техникийн мэргэжилтнүүд оролцоно. Рио Тинто, Англо Американ, Нью Крест Майнинг, ЭмЭмЖи Лимитед зэрэг дэлхийн томоохон компанийн удирдлагууд илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

УИХ-ын 73 дугаар тогтоолоор Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгүүлж арилжихаар тогтсон билээ. Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахад анхаарал хандуулж буй үед УУХҮ-ийн сайдын айлчлал тохиох юм.

Эх сурвалж: УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-03 202.131.238.98

ажлаа хийчиж чадахгүй хэвтэж баж яасан их зугаалдаг хүүр вэ. салбар унагааж хаячаад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж