Гадаад харилцааны сайд Фейсбүүк компанийн төв оффист зочиллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гадаад харилцааны сайд Фейсбүүк компанийн төв оффист зочиллоо

Гадаад харилцааны сайд Фейсбүүк компанийн төв оффист зочиллоо

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Фейсбүүк компанийн урилгаар АНУ-ын Калифорн мужийн Менло Парк хотод байрлах Фейсбүүк компанийн төв оффист зочилж, цахим дипломат ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн сүлжээгээр дамжуулан Монгол Улсыг сурталчлах, төрөл бүрийн сургалт зохион байгуулах зэрэг өргөн сэдвээр санал солилцоо. Уулзалтад Фейсбүүк компанийн Олон нийтийн бодлогын хөтөлбөр хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Гранд, Ази, Номхон далайн бүсийн Хонг Конг, Тайван, Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чен, бүсийн Хууль эрх зүйн Ерөнхий консул Дамиан Иёо, Улстөр, засгийн газрын асуудал хариуцсан ахлах менежер Шарон Яо зэрэг тус компанийн удирдах албан тушаалтанууд байлцав.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсыг сурталчлахад цахим медиа, олон нийтийн сүлжээг түлхүү, үр өгөөжтэй ашиглах, мэдээллийн үнэн бодит байдал болон аюулгүй байдлыг хангахад анхаарч байгаагаа дурдаад цаашид тус компанитай хамтран Монгол Улсын брэндинг хөгжүүлэх, хэрэглэгчдэд өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамгийн анхны e-chembassy буюу цахим элчин сайдын яам, худалдааны төлөөлөгчийн газар байгуулах, цахим ертөнцөд илгээн ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлээд Фейсбүүкийг дэлхийн улс гүрнүүдийн хооронд найрсаг харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сурталчлах чиглэлд олон зүйл хийх боломжтой  талаар санал солилцов.

Фейсбүүк компанийн Олон нийтийн бодлогын хөтөлбөр хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Гранд хэлэхдээ дэлхий даяар 80 гаруй сая жижиг дунд бизнесүүд бизнесээ өргөжүүлэхэд Фейсбүүкийг идэвхтэйгээр хэрэглэж байгаа бөгөөд нийтдээ 1,6 тэрбум хүн өөрсдийн бизнестээ үр дүнтэйгээр ашиглаж байгааг дурдаад одоогоор 17 улсын 100,000 эмэгтэйчүүдэд хүрээд байгаа сургалтыг 2019 оноос Монголд хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа дурдлаа.

Сайд Д.Цогтбаатар мөн тус компанийн төв оффист ажиллаж байгаа монгол инженер, мэдээллийн технологийн ажилтануудтай уулзаж ярилцав.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-10-03 139.5.218.70

Терийн менгеер газар vзэж жуулчлаад болиочээ!!! Энэ Цогтбаатарыг огцруулаачээ!!!