З.Энхболд “Роснефть” нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

З.Энхболд “Роснефть” нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

З.Энхболд “Роснефть” нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр /10.02/ “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Фёдоров П.С, болон тус компанийн дэд ерөнхийлөгч Каримов О.К, Хүний нөөц, нийгмийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Калинин Ю.И, Ерөнхий геологич Лазеев А.Н нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн удирдлагууд Монгол Улсад хийж буй айлчлалынхаа талаар З.Энхболд даргад танилцуулсан бөгөөд биечлэн уулзаж, нефть хангамжийн асуудлаар санал солилцох боломж олдсонд талархлаа илэрхийлсэн юм.

Мөн “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн удирдлагууд Монгол Улсын нефтийн хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа талаар дурдаж, энэхүү хэрэгцээг хэрхэн хангах болоод Монгол Улсад нефть олборлох, боловсруулах, экспортлох асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой дэлгэрэнгүй санал солилцож, ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд ирэх жил Халх голын ялалтын 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд “Роснефть” компани нь Халх гол сумын төвийг шинэчлэхэд зориулж 8 сая евро хандивлахаар болсноо мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэхүү хандивт талархаж буйгаа илэрхийлээд “Роснефть” компанийн цаашдын ажиллагаанд амжилт хүсэв.

Халх гол сумын төлөвлөлтийн зураг

Эх сурвалж: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

1 2018-10-03 103.14.38.130

ҮНЭН ЮМ БОЛОВ УУ... ... ОРОСУУД Ч ХУДЛАА ШААДАГ ГАРУУД Ш ТЭЙ

ЗОЧИН 2018-10-03 64.119.22.85

Наранхүү дурак шорондоо сууж байхгүй яагаад энд харагдаж байна. Бөлдөгдүүлчээд хэлгүй Коралино болчоод байсан.

atuusnii jolooch guai 2018-10-03 122.201.28.8

8 saya euro handivlana gene vv. vnegvi hool havhand l bdag geed orosuud heldeg dee, ene Zi-tei Rosnefti zorin irj uulzah gedeg ni sonirhol tataj bna, uur uulzah hvn oldoogvi l gej bitii heleesei

Зочин 2018-10-03 202.170.84.184

Улс оронд хэрэгтэй санал тавьсан байгаа, харин энэ мэдээллиг нь нууцласан байхыг бодоход Зи хувьдаа ашигтай байдлаар хийхээр тохирсон биз...би хардах эрхтэй.

111111 2018-10-03 202.21.124.130

Монгол улсын валютын нооцийн 70гаруй хувийг нефьтийнхэн авдаг шучу дээ

Зочин 2018-10-03 103.9.89.103

монголд угаасаа нефтийн үйлдвэр бариад ийм жоохон зах зээл дээр алдагдалтай ажиллана. \n\nорос орноос харин чанартай, хямд бүтээгдэхүүнээ авахаа л бод... \n\nодоо авч байгаа юмнууд нь хамгийн муу чанартай мөртлөө маш өндөр үнээр авч байгаа. энэ луйвараа л зогсоогооч ээ...

Бонд идсэн боохой нар... 2018-10-03 175.38.117.60

Зика жонxyy нар бол улс орныг гацаасан, хооронд нь талцуулсан, эдийн засгийн алуурчид юм! Төмөр замын луйвар, төрийн өмчийг завхруулсан, майдар тавхай босгосон, бонд идэж уусанд нь Монголын ард түмэнд төлөөс өө төлөх өдөр ирнэ гэдэгт итгэнэ...

Зочин 2018-10-03 203.169.48.34

за юу хийхээр шийдсэн юм бол доо. та нар үйлдвэр бариад хэрэггүй ээ оронд нь бид нар халх голд сумын төв барьж өгье гэсэн юм уу