"Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр" уулзалын урьдчилсан хуралдаанууд эхэллээ | News.MN

"Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр" уулзалын урьдчилсан хуралдаанууд эхэллээ

"Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр" уулзалын урьдчилсан хуралдаанууд эхэллээ

"Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр" уулзалын урьдчилсан хуралдаанууд эхэллээ

НҮБ-ын Бүсийн хөгжлийн төв Ази, Номхон далайн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалтын урьдчилсан хуралдаан өнөөдөр эхэллээ. Чуулганд 24 гаруй орны төлөөлөл оролцож байгаа бөгөөд 10 гаруй орны Зам тээвэр, Байгаль орчин, Эрүүл мэндийн сайд , хотын дарга нараас гадна өндөр дээд хэмжээний төлөөлөгчид оролцож байна.

Өнөөдрийн хуралдаанаар “Хөдөө, хотыг холбох нь, Ядуурлыг бууруулах ба Тогтвортой хөгжлийн зорилтууд”, сэдвээр хэлэлцүүлэг хийж, санал солилцож байна.

Энэ удаагийн форумыг Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн олон улсын форумд азийн бүсийн 24 орны 142 төлөөлөгч оролцож байна.

Хүн амын хурдацтай өсөлт, зохион байгуулалтгүй хотжилт, хангалтгүй дэд бүтэц, нөөц, хот, орон нутаг дахь үндсэн үйлчилгээнүүдээс шалтгаалан хотуудад тулгарч буй нийгэм, эдийн засаг, байгалийн сорилтуудыг даван туулах оновчтой арга зам, бодлого, зорилтуудыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулдаг онцлогтой.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж