Босоо аваргууд өвдөг шороодов

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Босоо аваргууд өвдөг шороодов

Босоо аваргууд өвдөг шороодов

Европын хөлбөмбөгийн аваргуудын лигийн шинэ улирлын хэсгийн 2-р тойргийн тоглолтууд явагдлаа. Энэ тоглолтуудаас аваргуудын лигийн босоо аварга Реал Мадрид клуб Оросын ЦСКА Москва багт хожигдсон нь багагүй сенсаци байсан бол Италийн Ювентус клуб 100%-н амжилттай урагшилж байна.

E ХЭСЭГ:

Нидерландын Аякс клуб Германы аварга загас Бавари Мюнхен клубын талбайд 1-1 харьцаатай тэнцээ авсан байна. Ер нь хоёр багийн статистикаас харахад эн тэнцүү өрсөлдөөн үзүүлдэг багууд байсан. Энэ ч дагуу болж Бавари Мюнхен талбайдаа Нидерландын багийг хожиж чадсангүй:

  • Бавари Мюнхен 1-1 Аякс (гоол: М.Хуммельс 4’, Н.Мазрауи 22’)

Шар хуудас: Х.Мартинес 40’, Х.Родригес 78’, С.Гнабри 88’, ван де Бек 21’, Д.Блинд 51’

Бавари Мюнхен: М.Нойер, Д.Алаба, М.Хуммельс (Н.Зюле 90+3’), Ж.Боатенг, Ж.Кммих, Т.Алькантара, Х.Мартинес, Ф.Рибери (С.Гнабри 74’), Т.Мюллер, А.Роббен (Х.Родригес 62’), Р.Левандовский

Аякс: А.Онана, Н.Мазрауи, Маттейс де Лигт, М.Вебер, Н.Тальяфико, Д.Блинд, Л.Шёне, Х.Зийех, ван де Бек (де Вит 75’), Д.Нерес (К.Дольберг 85’), Д.Тадич

Урд шөнийн тоглолтуудаас хамгийн их гоол орсон тоглолт нь Грект боллоо. Талбайн эзэн АЕК Афин клуб талбайдаа Португалын Бенфикаг хүлээн авч тоглосон бөгөөд нийт 5 гоол орсон юм. Үүнийг 3-г нь Бенфика клубын тоглогчид оруулсан бол 2-г нь талбайн эзэд оруулсан. Гэхдээ тус тоглолтонд талбайн эзэд тоглолтын II хагаст 10 хүний эсрэг тоглосон ч хожил авч чадаагүй бөгөөд харин ч бүр гоол алдсан.

  • АЕК Афин 2-3 Бенфика (гоол: В.Клонаридис 53’, 63’, Х.Сеферович 6’, А.А.Гримальдо 15’, А.Семедо 74’)

Улаан хуудас: Р.Диас 45’

Шар хуудас: А.Бакасетас 40’, Е.Фонсе 34’, Р.Диас 8’, А.Алмейда 79’, А.Гримальдо 90+3’

АЕК Афин: В.Баркас, Н.Хульт, Д.Чиргинский, М.Изоному (У.Чосич 68’), М.Бакакис, А.Симойнш (Р.Гало 79’), К.Галанопулос, П.Манталос, В.Клонаридис, А.Бакасетас, Э.Понсе (Г.Якумакис 60’)

Бенфика: О.Влаходимос, А.Алмейда, Р.Диас, Х.Конти, А.Гримальдо, Л. Пицци (А.Семедо 62’), Л.Фейса, Ж.Фернандес,  Э.Сальвио (К.Лема 46’), Р.Силва (Ф.Серви 84’), Х.Сеферович

F ХЭСЭГ:

Германы “Рейн-Неккар Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтонд Английн баг Манчестер Сити клуб С.Агуэро, Д.Силва нарын гоолоор энэ улирлын аваргуудын лигийн эхний хожлоо авлаа. Хоёр багаас эхний 10 минутанд тус бүр нэг гоол орсон. Талбайн эзэд тоглолтыг эрч хүчтэй эхлүүлж эхний гоолыг К.Демирбайн ганган дамжуулалтаар И.Бельфодиль эхний гоолыг оруулсан ч тэргүүллээ хадгалж чадаагүй. Зочин баг Манчестер Сити клубээс Л.Санегийн эхлүүлсэн довтолгоогы С.Агуэро гоол болгож тооны харьцааг тэнцүүлсэн бол тоглолт өндөрлөхөөс ердөө 3 минутын өмнө Д.Силва өөрийн ур чадварыг харуулсан цохилтоор багтаа хожлын гоолыг оруулсан. Ийнхүү Манчестер Сити клуб талбайдаа Лион клубт хожигдоод байсан бол 2-р тойргийн тоглолтонд Германы Хоффенхайм клубын талбайд ирж эхний хожлоо авлаа.

  • Хоффенхайм-1899 1-2 Манчестер Сити (гоол: И.Бельфоль 1’, С.Агуэро 3’, Д.Силва 87’)

Шар хуудас: И.Отаменди 12’, Фернандиньо 36’, К.Уокер 66’, С.Агуэро 90+4, К.Демирбай 57’

Хоффенхайм-1899: О.Бауманн, С.Пош, Ж.Хоогма, К.Акпогма, Ж.Бренет, Ф.Гриллич (Л.Биттенкурт 82’), К.Демирбай (Р.Хак 89’), П.Кадержабек,  И.Бельфодиль, Жоэлингтон, А.Салаи (А.Крамарич 54’)

Манчестер Сити: Эдерсон, К.Уокер, В.Компани, Э.Лапорте, Н.Отаменди (Ж.Стоунс 64’), И.Гюндоган (Б.Силва 68’), Ферандиньо, Д.Силва, Л.Сане, С.Агуэро, Р.Стерлинг (Р.Махрез 75’)

Францын Лион клуб хэсгийн эхний хоёр тоглолтонд тун сайн байна. Тэд Манчестер Сити клубыг хожоод байсан бол талбайдаа Украйны Шахтёр Донекц багийг хүлээн авч 2-2 харьцаатай тэнцлээ. Хэдийгээр тэнцсэн ч гэсэн хожигдож яваад эргэн ирэлт хийн тооны харьцааг тэнүүлсэн юм. Зочин баг Шахтёр Донецк клубээс Ж.Мораес 11 минутын зайтай дубль хийсэн бол талбайн эзэд ердөө 2 минутын дотор тооны харьцааг тэнцүүлснээр F хэсгээ тэргүүлж эхэлсэн.

  • Олимпик Лион 2-2 Шахтёр Донецк (гоол: М.Дембеле 70‘, Л.Дюбуа 72’, Ж.Мораес 44’, 55’)

Шар хуудас: Н.Фекир 46’

Олимпик Лион: А.Лопес, Ф.Менди, Ж.Денайер, Марсело, Л.Дюбуа, Т.Ндомбеле (Папе Дьоп 81’), Л.Тузар, У.Ауар, Н.Фекир, Б.Траоре (М.Депай 63’), М.Дембеле (М.Корнет 81’)

Шахтёр Донецк: А.Пятов, Исмаили, Я.Ракицкий, С.Кривцов, Н.Матвиенко, Т.Стпаненко, Майкон, Тайсон, А.Патрик (В.Коваленко 75’), Марлос (Фернандо 90+1’), Ж.Мораес (О.Кайоде 83’)

G ХЭСЭГ:

Тун сонирхолтой тоглолт боллоо. Хэсгийн эхний тоглолтонд Италийн Рома клубыг хожоод байсан Реал Мадрид клуб Москвад ирээд эхний хожигдлоо хүлээлээ. Тус тоглолтонд зочин баг Реал Мадридаас С.Рамос, Г.Бейл, Марсело болон Иско нар оролцоогүй нь хүчийг нь нэлээд сулруулсан болов уу? Энэ тоглолтонд орсон гоолыг Реал Мадрид клубынхэн өөрсдөө бэлдэж өгсөн. Герман хагас хамгаалагч Т.Кроос арагш нь бөмбөгөө дамжуулсныг дундаас Н.Власич таслан авч багийнхаа ялалтын гоолыг ердөө эхний 2 дахь минутанд оруулсан. Үүнээс хойш гоол ороогүй бөгөөд талбайн эзэд 1-0 харьцаатай Реал Мадрид клубыг буулгаж авсан.

  • ЦСКА Москва 1-0 Раел Мадрид (гоол: Н.Власич 2’)

Улаан хуудас: И.Акинфеев 90+6’

Шар хуудас: И.Бийол 66’, И.Обляков 90+3’

ЦСКА Москва: И.Акинфеев, К.Набабкин, Н.Чернов, Родриго, М.Фернандес, И.Ахметов, И.Бийол, И.Обляков (Г.Курнац 90+8’), А.Загоев (Д.Ефремов 65’), Ф.Чалов (А.Сигурдссон 78’), И.Власич

Реал Мадрид: К.Навас, Регилон, Начо, Р.Варане, Д.Карвахаль (А.Одриосоло 43’), Д.Себальос, Каземиро (Л.Модрич 58’), Т.Кроос, М.Асенсио, К.Бензема, Л.Васкуэс (Мариано 58’)

Аваргуудын лигийн энэ улирлын эхний тоглолтондоо хожигдсон Рома клуб талбайдаа Чехийн төлөөлөл Викториа Пльзень клубыг хүлээн авч чангахан шиг хожиж эхний ялалтаа авлаа. Тус тоглолтонд 5 удаа хаалганы тор хөдөлсөн бөгөөд бүгд Викториа Пльзень клубын хаалганы тор байсан юм. Босни довтлогч Э.Жеко хет-трик хийж Ч.Ундер болон Ж.Клюверт нар тус бүр нэг гоол оруулсан.

  • Рома 5-0 Викториа Пльзень (гоол: Э.Жеко 3’, 40’, 90+2’, Ч.Ундер 64’, Ж.Клюверт 73’)

Шар хуудас: Л.Гейда 51’, П.Шик 88’

Рома: Р.Ульсен, А.Коларов (Л.Пеллегрини 74’), Х.Жесүс, Ф.Фазио, А.Флорензи, С.Нзонзи, Б.Кристанте, Ж.Клюверт, Л.Пеллегрини (П.Шик 74’), Ч.Ундер (Н.Заниоло 74’), Э.Жеко

Викториа Пльзень: М.Козачик, Д.Лимберский, Р.Губник, Л.Гейда, Р.Ржезник, П.Грошовский, Р.Прохазка, Я.Коваржик, Т.Горава (Д.Коларж 64’), М.Земан (У.Мозес 74’), М.Крменчик (Я.Ржезничек)

H ХЭСЭГ:

Италийн хүчирхэг баг Ювентус кулб 100%-н амжилттай урагшилж байна. Ювентус клуб Швейцарын Янг Бойз клубыг хүлээн авч 3-0 харьцаатай хожсон бөгөөд П.Дибала энэ өдөр хет-трик хийсэн. Харин К.Роналдо хуудасны улмаас энэ удаагийн тоглотонд оролцсонгүй.

  • Ювентус 3-0 Янг Бойз (гоол: П.Дибала 5’, 33’, 69’)

Улаан хуудас: М.Камара 78’

Шар хуудас: Л.Бертоне 24’, С.Саного 41’, М.Камара 75’

Ювентус: В.Щенсны, М.Бенатиа, Л.Бонуччи, А.Барзальи, А.Сандро, М.Матюиди (Э.Жан 46’), М.Пьянич (С.Хедира 70’), Х.Куадрадо, М.Манжукич (М.Кин 70’), Ф.Бернардески, П.Дибала

Янг Бойз: Давид фон Бальмос, Т.Шик, М.Камара, Стив фон Берген, Л.Бенито, С.Саного (С.Лаупер 46’), М.Сулеймани (М.Нгамалей 70’), Л.Бертоне, Ж.Соу, К.Фассанхт (Р.Ассале 74’), Г.Оара

Манчестер Юнайтед клубыг удирдаж буй Ж.Моуриньо сүүлийн 4 тоглолтоос хожил авч чадсангүй. Энэ удаа тэд Испаний Валенсиа клубыг талбайдаа хүлээн авсан ч хөлбөмбөгийн хамгийн уйтгартай үр дүнгээр өндөрлөжээ. Манчестер хотноо болсон тоглолтонд гоол ороогүй бол шар хуудас арвинтай тоглолт болсон.

  • Манчестер Юнайтед 0-0 Валенсиа

Шар хуудас: Ф.Кокуэлин 21’, Родриго 32’, Д.Парежо 45’, К.Пиччи 85’, Ж.Гаяа 87’, Г.Кондогбиа 90+2’, Р.Лукаку 86’

Манчестер Юнайтед: де Хеа, Л.Шоу, К.Смоллинг, Э.Байли, А.Валенсиа, П.Погба, Н.Матич, М.Феллайни, М.Рашфорд, Р.Лукаку, А.Санчес (А.Марсиал 76’)

Валенсиа: Нето: Ж.Гаяа, Г.Паулиста, Е.Гарай, К.Пиччини, Г.Гуэдес (Д.Черышев 83’), Г.Кондогбиа, Д.Парежо, Ф.Кокуэлин (К.Солер 78’), М.Батшуай (К.Гамейро 73’), Родриго

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж