Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 23 жилийн ой өнөөдөр тохиож байгаа. Энэхүү ойн өдөрт зориулсан хүчит 224 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд эхэлж байна. Барилдааныг нээж УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж үг хэллээ.
Бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын уугуул улсын гарьд Д.Рагчаа, Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул улсын заан М.Өсөхбаяр, Увс аймгийн Улаангом сумын уугуул улсын харцага Ө.Бат-Орших, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Ц.Содномдорж нарын 224 бөх зодоглож байгаа юм.
Т.ДАРХАН