Хүнсний ногооны 73 хувийг хураажээ

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Хүнсний ногооны 73 хувийг хураажээ

Улсын хэмжээнд ургац хураалт 42 хувьтай байна

Хүнсний ногооны 73 хувийг хураажээ

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал хураахаар төлөвлөсөн.

Энэ сарын эхний 10 хоногт тариалангийн бүс нутгуудаар хур тунадас багатай, харьцангуй дулаан тогтвортой байх төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлжээ. Тиймээс энэ хугацаанд ургац хураалтын ажлыг шуурхай зохион байгуулах чиглэлийг орон нутгийн төрийн захиргааны байгуулагуудад хүргүүлж, хамтран ажиллаж байгаа аж. Одоогоор хэчнээн хэмжээний ургац хураагаад байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тодрууллаа.

Сүүлийн гурав хоногийн ургац хураалтын дүн гараагүй байгаа бөгөөд есдүгээр сарын 30-ны мэдээллээр улсын хэмжээнд ургац хураалт 42 хувьтай байна. Тодруулбал, 33.3 мянган га-г ангилан хадаж, 75.3 мянган га-гаас 107.6 мянган тонн үр тариа, 10.5 мянган га-гаас 125.7 мянган тонн төмс, зургаан мянган га-гаас 67.7 мянган тонн хүнсний ногоо, 11.8 мянган га-гаас 33.3 мянган тонн тэжээл, 6.3 мянган га-гаас таван мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Энэ нь үр тарианы 22 хувь, төмсний 81,1 хувь, хүнсний ногооны 73 хувь, тэжээлийн 21 хувь, тосны ургамлын 11 хувийг эзэлж байгаа юм.

ОХУ-ААС 1500 ОРЧИМ ИШ ӨРГӨГЧ НИЙЛҮҮЛЖЭЭ

Түүнчлэн есдүгээр сарын дунд үе болон адагт үүссэн цаг агаарын хүндрэлийн үед ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, ургацаа хаягдал багатай хураахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шаардагдах шатахууныг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн (ТЭДС) салбаруудаар дамжуулан 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож, налсан тариа хураахад зориулж, орон нутгаас захиалга авч, ОХУ-аас 1500 орчим иш өргөгчийг нийлүүлжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж