Намрын нээлтийн барилдааныг “Алдар”-т зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Намрын нээлтийн барилдааныг “Алдар”-т зохион байгуулна

- Бөхийн өргөөг Баянзүрх дүүргийн цагдаагийн хамгаалалтад авсан бөгөөд барилдаан зохион байгуулах боломжгүй байгаа аж -

Намрын нээлтийн барилдааныг “Алдар”-т зохион байгуулна

Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг есдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулахаар тов зарлаад байсан билээ. Гэвч, дархан аварга Х.Баянмөнх, улсын гарьд Б.Гантогтох, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, бөх судлаач Н.Ням нарын хүмүүс үймээн гаргасны улмаас цуцалсан юм. Одоогоор Бөхийн өргөөг Баянзүрх дүүргийн цагдаагийн хамгаалалтад авсан учраас ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах боломжгүй байгаа аж.

Тиймээс Үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг ирэх Бямба гаригт буюу аравдугаар сарын 6-ны өдөр “Алдар” спорт хорооны зааланд зохион байгуулахаар болсон байна. Өнгөрөгч долоо хоногт нээлтийн барилдаанд барилдахаар улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Э.Оюунболд, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, Б.Бат-Өлзий, О.Хангай, улсын начин Д.Гантулга, Б.Амарзаяа, Ч.Хөхчирэнгэр, Б.Серик нараас гадна шинэхэн начин Д.Амаржаргал, Б.Даваа-Очир, Д.Цэрэнтогтох нарын тэргүүтэй 100 гаруй бөх бүртгүүлжээ..

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж