"Аэрофлот" нэг онгоцоо Иосиф Кобзоны нэрээр нэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

"Аэрофлот" нэг онгоцоо Иосиф Кобзоны нэрээр нэрлэнэ

"Аэрофлот" нэг онгоцоо Иосиф Кобзоны нэрээр нэрлэнэ

ОХУ-ын агаарын тээвэрлэгч "Аэрофлот" компани нэг онгоцоо алдартай дуучин Иосиф Кобзоны нэрээр нэрлэхээр шийдсэнээ мэдэгдлээ.

Дундын зайн нислэгт ашигладаг Boeing 737-800 /VQ-BHU дугаартай/ онгоцыг “Иосиф Кобкон” хэмээн нэрлэх ажээ. Онгоцыг "Аэрофлот" ирэх арванхоёрдугаар сард хүлээн авч ашиглалтад оруулах юм. Энэ онгоцыг дотоодын болоод гадаадын нислэгт аль алинд нь ашиглах ажээ.

ЗХУ-ын Ардын жүжигчин, ОХУ-ын Төрийн Думын гишүүн, дуучин Иосиф Кобзон энэ оны наймдугаар сарын 30-нд 81 насандаа өвчний учир таалал төгссөн юм. Иосиф Кобзон зөвхөн дуучин төдийгүй төр, нийгмийн зүтгэлтэн байсныг дурсан “Аэрофлот” компани ийнхүү нэрийг мөнхжүүлэхээр шийджээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж