ОХУ: Согтууруулах ундааны хяналтаа чангатгах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

ОХУ: Согтууруулах ундааны хяналтаа чангатгах хэрэгтэй гэв

ОХУ: Согтууруулах ундааны хяналтаа чангатгах хэрэгтэй гэв

Архи, согтууруулах ундааны хүрэлцээ, хүртээмжийг хумих төрийн бодлого явуулж, энэ чиглэлийн үйлдвэрлэлд тавих хууль эрх зүйн хяналтаа сулруулж болохгүй хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яам үзэж байгааг тус яамны хэвлэлийн алба мэдээллээ.

“Архи, согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй хор хөнөөл Орост өндөр хэвээр байна. Тиймээс согтууруулах ундааг үйлдвэрлэх, худалдаалах, борлуулах бүхий л шатанд хязгаарласан бодлогыг төрөөс баримтлах шаардлагатай хэмээн Эрүүл мэндийн яам үзэж байна” хэмээн албан мэдээнд дурджээ.

Эрүүл мэндийн яам “Олон нийтийн эрүүл мэндийг сайжруулах” том төслийг эхлүүлэх гэж байгаа бөгөөд энэ хүн амын тодорхой бүлгүүдэд чиглэсэн архины хэрэглээг бууруулах аяныг эхлүүлэх гэж байгаа ажээ.

ОХУ-ын Засгийн газраас хүн амын архины хэрэглээг бууруулах зорилгоор шат дараатай арга хэмжээ авч байгааг Эрүүл мэндийн сайшааж байгаа юм. Тухайлбал, 2011 оноос архи, согтууруулах ундааг оройн 23.00 цагаас өглөөний 08.00 цаг хүртэл худалдаалахыг хориглож, спиртийн төрлийн ундааг боловсрол, эрүүл мэндийн байгууллага, мөн соёл, спортын арга хэмжээ зохиогддог газруудад худалдаалахыг хориглосон. Мөн архи үйлдвэрлэх зөвшөөрлийн үнийг нэмж, хяналтыг чангатгасан нь зохих үр дүнгээ өгсөн гэж Эрүүл мэндийн яам үзжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж