Азийн наадмын фото сурвалжлагыг дэлгэлээ | News.MN

Азийн наадмын фото сурвалжлагыг дэлгэлээ

Азийн наадмын фото сурвалжлагыг дэлгэлээ

Азийн наадмын фото сурвалжлагыг дэлгэлээ

Азийн зуны спортын XVIII их наадам Индонезийн Жакарта, Палембан хотуудад наймдугаар сарын 19-нөөс есдүгээр сарын 02-ны өдөр болж өндөрлөсөн билээ. Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон спортын төрлөөр хамгийн олон орны баг тамирчдыг хамарсан, анх удаа хоёр хотод, хамгийн өндөр өртгөөр зохиогдсон гэх олон тодотголтой наадамд Монголын баг тамирчид спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүмүүсийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон билээ.

Энэхүү наадамд ажилласан гэрэл зурагчин Э.Харцага, Ч.Ганбат, Г.Мэргэн нарын “Жакарта +Палембан 2018 Азийн XVIII наадам” гэсэн хамтарсан үзэсгэлэнг өчигдөр “BlueMon” төвийн “Norphei Art Gallery” танхимд нээлээ. Азийн наадмын торгон агшин гэрэл зургийн хальсанд буулган фото сурвалжлагын үзэсгэлэн долоо хоногийн турш дэлгэгдэх юм  байна.

Гэрэл зурагчин Э.Харцага, Ч.Ганбат нарын хувьд өнгөрөгч хоёрдугаар сард БНСУ-д болсон Өвлийн олимпийн наадамд ажиллаж, мөн хамтарсан үзэсгэлэнгээ гаргасан билээ. Тэгвэл тэд энэ оны хоёр дахь үзэсгэлэнгээ нээгээд байна.

Азийн зуны спортын түүхэнд хамгийн хамгийн гэсэн олон тодотголтой наадамд Монгол Улсын баг тамирчид 45 орноос 17-р байрт бичигдсэн. Манай баг тамирчид дөрвөн алт, есөн мөнгө, 11 хүрэл медаль хүртэж, дөрвөн жилийн өмнө “Инчон -2014”-т үзүүлж байсан амжилтаа ахиулсан юм. Энэ наадамд БНХАУ, “Токио 2020” олимпийн наадмыг зохион байгуулах Япон улс, БНСУ, Индонез, Укбекстан, Иран, Тайвань, Энэтхэг улс медалийн чанараар эхний байруудад бичигдсэн.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

амжилт 2018-10-02 45.117.35.5

гүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж