Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ

Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн тэмдэглэлт энэ өдөр /2015.01.13/ Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэх ёслолын арга хэмжээ морин цагт болж өнгөрлөө.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Л.Цог, М.Энхболд, УИХ-ын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлсний дараа Төрийн түүхийн музейг үзэж сонирхлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж