ГССҮТ-ийн 80-90 хувийг шинэчлэн тохижуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

ГССҮТ-ийн 80-90 хувийг шинэчлэн тохижуулжээ

ГССҮТ-ийн 80-90 хувийг шинэчлэн тохижуулжээ

Эмнэлгийн тохижилт нь хэвтэн эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйд эергээр нөлөөлж, халдварыг бууруулдаг. Тиймээс Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/ 2017, 2018 онд эмнэлгийнхээ 80-90 хувийг шинэчлэн тохижуулжээ. Харин  өнөөдөр /2018.10.2/ гавал тархины гэмтлийн тасаг, сэргээн засах физик эмчилгээ лабораторийн тасгийн нээлт боллоо.

Ингэснээр тус төв нь улсын төсөв болон иргэд аж ахуй нэгжийн тусламж, дэмжлэгээр 12 тасгийнхаа наймыг бүрэн засварлаж, тохижуулаад байгаа юм. Үлдсэн дөрвөн тасаг буюу хүүхдийн гэмтэл согог-1, 2 болон сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ мөн түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийг тохижуулах, засварлахад шаардлагатай төсвийг ирэх оны төсөвт суулгана гэдгийг нээлтийн үеэр салбарын сайд онцоллоо.

ГССҮТ-ийн гавал тархины гэмтлийн тасаг мөн сэргээн засах фикик эмчилгээ лабораторийн тасгийг нийт 250 орчим сая төгрөгөөр засварлажээ. Цаашид ая тухтай тохилог орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд үндэсний төв болон ЭМЯ хамтарч олон ажил хийхээр төлөвлөсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж