Дотоодын компаниуд төрийн үйлчилгээг хөнгөвчилнө

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

Дотоодын компаниуд төрийн үйлчилгээг хөнгөвчилнө

Дотоодын компаниуд төрийн үйлчилгээг хөнгөвчилнө

Төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийн төрийн 500 гаруй үйлчилгээг иргэддээ хүн суртал, авлига чирэгдэлгүйгээр түргэн шуурхай хүргэхээр Хүрэлсүхийн засгийн газар ажиллахаа илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор Цахим бодлогын түр хороог ч өнгөрсөн тавдугаар сард  байгуулаад байгаа юм. Уг ажлын хамгийн чухал зүйл нь программ хангамж. Тэрхүү программ хангамжийн чиглэлийг хөгжүүлэхийн тулд гаднын үнэтэй контентийг шууд худалдаж авахаасаа илүүтэй хэдийнээ дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд байгаа дотоодын программ хангамж үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах нь чухал гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл гадаадаас худалдаж авсан программуудыг дахин шинэчлэх боломжгүй. Харин "Үндэсний программ үйлдвэрлэгч компани болон мэргэжилтэн"-ийг нэн тэргүүний ээлжинд мэдээлэл технологийн төсөл, хөтөлбөрүүдэд оролцуулах, дэмжих бодлого барин ажилласнаар төрийн үйлчилгээнд хэрэглэх программ цаг тухай бүрд шинэлэгдэж байх боломжтой болох юм.

Үүний хүрээнд өчигдөр болсон “ICT-EXPO 2018” үзэсгэлэнгийн үеэр Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Чулуунзагд, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбат нар төрийн үйлчилгээний программ хангамжийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ талаар Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Чулуунзагд хэлэхдээ: “Төр хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах Засгийн газрын тогтоол гарч төрөөс үүдэлтэй нийгмийн стрессийг арилгах, авлигагүй хүнд сурталгүй нийгмийг бүтээхийн төлөө хамтарч ажиллахаар болсондоо таатай байна. Ингээд манай программ хангамжийн үйлдвэрлэгчдийн холбооны нэрийн өмнөөс та бүхэнд ажлын амжилт хүсье" хэмээсэн юм.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж