Таван саяын урамшуулалтай уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

Таван саяын урамшуулалтай уралдаан зарлажээ

Таван саяын урамшуулалтай уралдаан зарлажээ

Монголын Урлагийн зөвлөл нь АНУ дахь Урлагийн зөвлөлтэй хамтран уран бүтээлчдийн дунд “Гэрэлт морьд” нэртэй тэтгэлэгт уралдаан зарлажээ. ХААН банкны гүйцэтгэх захирал, Монголын Урлагийн зөвлөлийн дэд тэргүүн асан Петер Морроугын гэгээн дурсгалд зориулж, энэхүү уралдааныг зарласан юм байна.

Мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл ажиллагааг дэмжих, шинэ санаа, шинэлэг агуулга бүхий орчин үеийн шинэ бүтээл төрүүлэх зорилгоор урлагийн бүх төрлөөр бүтээл туурвидаг уран бүтээлчдэд нээлттэйгээр зарлажээ.

Удирдамжийг танилцуулъя.

УРЛАГИЙН ТӨРӨЛ:                                            

  • Дүрслэх (уран зураг, баримал, видео, медиа, гэрэл зураг, дизайн ба бусад)
  • Тайз, дэлгэцийн бүтээл (хөгжим, бүжиг, жүжиг, кино, цирк ба бусад)
  • Утга зохиол, яруу найраг

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШАЛГУУР:

  • Мэргэжлийн түвшинд туурвих шинэ санаа бүхий орчин үеийн шийдэлтэй бүтээл байх
  • Бүтээл нь олон нийтэд урьд өмнө нь танилцуулагдаагүй байх
  • Бүтээл нь нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц агуулга, хэлбэртэй байх
  • Шинийг эрэлхийлэх хүсэл сонирхолтой, нээлттэй, багаар ажиллах чадвартай уран бүтээлч буюу баг хамт олон байх

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:

Уран бүтээлчийн уралдаанд ирүүлсэн материал, танилцуулгад тулгуурлан МУЗ-ийн Удирдах зөвлөлийн төлөөлөл, АНУ дах Монголын Урлагийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ  

  1. Уран бүтээлчийн дэлгэрэнгүй намтар, багаар оролцож байгаа бол багийн танилцуулга
  2. Уран бүтээлийн төсөл, төсвийн хамт

Уралдааны материал хүлээн авах эцсийн хугацаа: 

  • 2018 оны 10 сарын 25

Уралдааны материалыг 2018 ОНЫ 10Р САРЫН 25-НЫ ДОТОР Redger@artscouncil.mn хаягаар хүлээн авна. Сонгон шалгаруулалтын үр дүнг 2018 оны 11-р сарын 10-ны өдөр зарлана. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-319017; 11-319015; дугаарт холбогдон авах боломжтой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж