Ньюс хөтөч: Зэвсэгт хүчний 345-р бригадад Байлдааны туг гардуулах ёслол болно

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Зэвсэгт хүчний 345-р бригадад Байлдааны туг гардуулах ёслол болно

Ньюс хөтөч: Зэвсэгт хүчний 345-р бригадад Байлдааны туг гардуулах ёслол болно

НИЙСЛЭЛ ХОТЫН ЦАГ АГААР 

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1965.10.03 БНМАУ-БНУАУ-ын хооронд найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурав

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

09.00

  • Эрүүл мэндийн яамны “Б” танхимд “Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгаа ба эрхзүйн шинэчлэл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болно. Холбоо барих утас: 99179899, 86885060
  • Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалт болон Зэвсэгт хүчний 345 дугаар бригадад Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагаа Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид зохион байгуулагдана. Холбоо барих утас: 88081693
  • “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” Азийн бүсийн орнуудын чуулга уулзалтын нээлт Шангрила зочид буудлын Ballroom танхимд болно.

10.00

  • ХХААХҮЯ-ны ажлын хэсэг СХД-ийн 112 дугаар цэцэрлэг, ДЦС-4-ий Эрчим зоогийн газар, Мах маркет компани өөрсдийн хоол, цай, бүтээгдэхүүний давсны агууламжийг хэрхэн бууруулсан, ямар үр дүн гарсантай газар дээр нь танилцах үйл явдал болно. Унаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны гаднаас 10 цагт хөдөлнө. Холбоо барих утас: 8001-9000

10.30

  • Эрүүл мэндийн яамны арын талбайд Эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин гардуулна. Холбоо барих утас: 99179899, 86885060

11.00

  • Нийслэл Улаанбаатар хотод 9-р сарын 21-нд эхэлсэн Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны баг өнөөдөр Сүхбаатарын талбайгаас 21 аймаг руу гарна.
  • Үндэсний мэдээллийн төвд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа талаар "Зэс эрдэнийн хувь" компанийн хохирогчид болон "Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо" ТББ-аас мэдээлэл хийнэ.

11.30

  • Үндэсний мэдээллийн төвд Шинжлэх ухааны байгууллагын ууган зүтгэлтэн, нэрт эрдэмтэн, Д.Нацагдоржийн шагналт Балданы Содномын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан үр хүүхдүүд нь хэвлэлийн бага хурал зарлалаа
  • "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны бүх шатны сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардана. Арга хэмжээ "Bluе sky" зочид буудлын хурлын танхимд болох бөгөөд Ардчилсан намын удирдлагууд оролцоно. Холбоо барих утас: 91020880, 88035915, 88989878

14.00

  •  УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс санаачлан “Хүүхдийн эрх, гэр бүлийн тулгамдсан асуудал гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болно

ТӨРИЙН ОРДОН 

09.00 Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

11.00 Төсвийн байнгын хорооны хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

  • Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудал.

14.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Хэлэлцэх асуудал:

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж