Ардын нам айв уу, Ардчилсан нам гүтгэв үү?

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

VS

Ардын нам айв уу, Ардчилсан нам гүтгэв үү?

Хэнтий аймагт аравдугаар сарын 7-нд  нөхөн сонгуулийн явуулахаар тогтсон ч Үндсэн хуулийн цэцийн дунд суудлаар “хууль зөрчсөн байна” гэж үзсэн. Цэцийн дүгнэлт гарах үед УИХ-ын чуулган завсарлаад байсан тул УИХ хүлээж авах эсэх нь тодорхойгүй байсаар өнөөг хүрсэн юм. Харин уржигдар намрын чуулган нээлтээ хийж, өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. Тус байнгын хороо цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзсан юм. Гэвч эцсийн шийдвэрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байж гаргах учиртай. Ингээд  Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ардын намын Засгийн газар 3,5 тэрбум ам.долларын зээл нэмж авчхаад, хүн болгоныг 22 сая төгрөгийн өртэй болгочхоод юу хийсэн юм бэ. Юу ч хийгээгүй. Ховд аймагт ганцхан барилга барьсан, тэр нь шоронгийн барилга. Хэнтий аймагт ч яг адилхан. Аймгийн нэгдсэн эмнэлгийн барилга барьсан гэж Ардын намынхан бодож байгаа бол эндүүрэл. Тэр эмнэлгийг чинь 2014 онд барьж эхэлсэн юм. Хэнтий аймгийн Биндэр, Батширээт сумдад хоёр сургууль ашиглалтад орсон. Түүний нэг нь 2013 онд эхэлсэн, нөгөөх нь 2014 онд эхэлсэн юм. Та нар бол зүгээр л тууз хайчилсан. Юу ч хийгээгүй. Тиймээс та нар ард түмний сонголтын өмнө очиж чадахгүй байгаа. Тэндээс удаа дараа сонгогдсон танай намын дарга У.Хүрэлсүх чинь тэнд ичих нүүрээ элгэндээ наачхаад очиж чадахгүй байгаа.  Тийм учраас та нар Үндсэн хуулийн цэцтэй нийлж нөхөн сонгуулийг явуулахгүй байх арга хайж байна. Иймд би Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барина. Ирэх оны гуравдугаар сард нөхөн сонгууль явуулахын төлөө зүтгэнэ. Ардын нам сонгуулийн өмнө, ард түмнээр үнэлгээ тавиулах цаг болсон.

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж

 Бид нөхөн сонгууль явуулахаар тов зарлачихсан биз дээ. Энэ шийдвэрийг санал нэгтэйгээр л гаргасан шүү дээ. Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гээд өчигдөр хоёр бүлэг мэдээлэл хийж байх шиг байна лээ. Гэтэл өнөөдөр айх айхгүй тухай яриад сууж байна. Б.Пүрэвдорж чи хэн болоод, юу болоод ийм юм яриад байгаа юм. Цадигтай бай, баримттай ярь. Хоёрдугаарт, 2012 оны Сонгуулийн хуулийг “Бурмаагийн хууль” гэж нэрлэдэг. Наад хуулийг чинь баталж байхад би “Eagle” телевизээр яриа өгөөд сууж байсан юм. Гурван хуулийг нэг болгосон нь буруу. Хүчээр нэгтгэсэн. Одоо энэ алдаагаа залруулах хэрэгтэй. Энэ асуудлыг дахиж авч үзэх хэрэгтэй. Төрийн албан хаагчтай холбоотой заалт орсон нь өөрсдөө улс төрийн давуу байдал бий болгохын тулд хийсэн байхгүй юу. Б.Пүрэвдорж оо чам шиг юмыг би 300, 400-аар нь үзсэн. Би чамд хоёр дахь удаагаа хэлж байна. Чи хэн болоод УИХ-д орж ирээд бүхнийг мэдээд, бүхнийг шүүмжлээд байгаа юм. Цэцийн гишүүдийг Ардын нам томилсон юм уу. Хамгийн сүүлийн гурван хүнийг хэн оруулж ирлээ. Та нар дэмжээд явсан биз дээ. Ер нь энэ сонгуулийн хуулийг засах тал дээр онцгой анхаарахгүй бол болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж