“Batman vs Superman”, “Wonder Woman”, “Justice League” кинонд “Batman”-ний дүр бүтээсэн Холливудын жүжигчин Бен Аффлек өнгөрсөн наймдугаар сард согтууруулах ундааны донгоо эмчлэхээр хэсэг зуур кино ертөнцөөс хөндийрөх болсон. Өнгөрсөн есдүгээр сард тэрбээр Batman-ны дүр дахин бүтээхгүй болсноо зарласан удаатай.
Тэгвэл Бен Аффлекийн энэ удаагийн эмчилгээ сайн байгаа бололтой тэрбээр бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлсээр байгаа аж. Булчин шөрмөс нь зангирч буй Бен Аффлек энэ байдлаараа дахин Batman супер баатрын дүр бүтээж магадгүй бололтой шүү.
Дашрамд дуулгахад өнгөрсөн долоо хоногт жүжигчин Henry Cavill “Superman”-ний дүрд дахин тоглохгүй болсноо зарласан.
ЭХ СУРВАЛЖ: TMZ
Г. МАНДАХ
Холбоотой мэдээ