Эдийн засгийн байнгын хороо үдээс хойш 15.00 цагаас хуралдлаа. Хуралдаанаар Зам тээвэр, хөгжлийн сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх тухай асуудлыг танилцуулав. Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэг болон вагоны осолтой холбоотойгоор Ж.Бат-Эрдэнэ өргөдлөө өгсөн билээ.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Төрийн бүх албанд мерит зарчим алдагдсаны хамгийн тод жишээ Зам тээвэр, хөгжлийн яаманд гарсан. Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байна. Та нар битгий өөрсдийгөө өмөөр. Өөрсдийнхөө алдааг сонсч, Засгийн газар дүгнэлт хийх ёстой. Энэ асуудлаар чуулганы хуралдаанд дуугарах цаг нь болжээ" гэв. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Ж.Бат-Эрдэнийг Зам тээвэр, хөгжлийн сайдаас чөлөөлөхийг дэмжлээ.
Т.НОМИН
Холбоотой мэдээ