“Сургуулиуд дээвэртээ станц байрлуулж, тодорхой хэмжээний төлбөр авдаг”

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

“Сургуулиуд дээвэртээ станц байрлуулж, тодорхой хэмжээний төлбөр авдаг”

“Дижитал хэрэглэгч-Эрүүл мэнд” форум өнөөдөр /2018.10.02/ боллоо. Энэ үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд дарга Д.Сэрээдоржоос сургуулиудын дээвэр дээр байгаа бааз станц нь  хүүхдэд ямар аюултай, хэрхэн зохицуулах талаар тодрууллаа.

-Сургуулийн дээвэр дээрх бааз станц нь хүүхдэд ямар нөлөөтэй вэ. Одоогоор хэчнээн сургуулийн дээвэр дээр бааз станц байна вэ?

-Хотын дарга хүүхдийн сурч хүмүүжих орчинтой холбоотойгоор сургуулийн дээвэр дээрх бааз станцуудыг шилжүүлэх шийдвэр гаргасан. Шийдвэрийг Харилцаа холбооны зохицуулах хороо хүндэтгэлтэй хүлээн авч байгаа. Гэхдээ үүнд ойлголцлын зөрүү бий. Шийдвэр гарч байх үед Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио долгион нь хүний биед хэрхэн нөлөөлөх талаар судалгаа хийж байсан. Бааз станцууд нь хүний биед сөрөг нөлөөтэй байгаа тул шилжүүлж байна гэж ойлгохоос илүүтэйгээр сургуулийн орчинд фэйсбүүк, ухаалаг гар утасны хэрэглээ өндөр байгаа тул шилжүүлж байна гэж харах хэрэгтэй.

-Сургуулийн дээвэр дээр бааз станц суурилуулснаар сургууль төлбөр авдаг гэх юм. Энэ үнэн үү?

-Сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр бааз станц байгуулж байгаа нь нэгдсэн цахилгаан очсон байдгаас гадна өндөрлөг цэгт байрласан байдаг тул тухайн орчин дахь айлуудыг радио долгионоор хангах зорилготой.  Мэдээж тухайн сургууль төхөөрөмжийг байрлуулсныхаа төлөө тодорхой хэмжээний төлбөр авч байгаа. Мөн төлбөрийнхөө хамт сургуульд интернет ашиглах тодорхой хэмжээний эрх өгдөг. Энэ нь хүүхдийн ухаалаг утасны хэрэглээг өндөрсгөж байгаа юм. Мөн хүүхдийн ухаалаг утасны зохистой хэрэглээ алдагдахад хүрч байгаа. Тиймээс ухаалаг утасны зөв хэрэглээг хэвшүүлэхийн тулд бааз станцуудыг шилжүүлэх ажлыг дэмжиж байгаа юм. Харин өнөөдөр технологи талаас нь хэлэлцэж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс бааз станц, богино долгион нь хүний эрүүл мэндэд ноцтой хоргүй гэж үзэж байгаа. Дэлхий даяар энэ чиглэлд маш их судалгаа хийж байгаа.

-Бааз станцуудыг хэзээ шилжүүлж дуусах вэ?

-Хотын төвийн сургуулийн дээвэр дээр бааз станц байхгүй. Гэр хорооллын 35 сургуулийн дээвэр дээр ийм зүйл байсан бол өнөөдрийн байдлаар 23 болж багасаад байна.  Сургуулийн дээвэр дээрх шаардагагүй бааз станцыг буулгасан. Үлдсэн бааз станцыг зориулалтын өөр газар руу шилжүүлэх зэрэгт цаг хугацаа шаардаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж