Хятадын үндэсний баярын өдрүүд үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

Хятадын үндэсний баярын өдрүүд үргэлжилж байна

Хятадын үндэсний баярын өдрүүд үргэлжилж байна

Хятад улсын үндэсний баяр өчигдөр/2018.10.01/ тохиож Бээжин хотын төвд орших Тяньаньмэний талбайд 145 мянган хүн төрийн далбаа өргөх ёслолыг үзэхээр цуглажээ. Энэ өдөр бол БНХАУ байгуулагдсан түүхэн өдөр бөгөөд энэ жил 69 жилийн ой тохиож байна.

Тус баяраар Хятадын ард иргэд долоо хоног амардаг бөгөөд “алтан долоо хоног” хэмээх энэ өдрүүдэд  олон төрлийн урлаг соёлын арга хэмжээ, цэргийн сүрт жагсаал, галын наадам,  тоглолтууд зохион байгуулагдаж, томоохон дэлгүүрүүдийн бараа маш сайн хямдардаг байна. Дотоодын богино хугацааны аяллын тоо эрс нэмэгддэгээс гадна гадаадын жуулчид ч мөн тус баярыг сонирхохоор олноор ирдэг гэнэ. Томоохон хот суурин газрын иргэд аав ээж хамаатан садантайгаа уулзахаар орон нутаг руу ихээр аялдгаас галт тэрэг, онгоцны тасалбарын үнэ нэмэгдэж, маш хурдан дуусдаг. Энэ жилийн баярын хамгийн гол чимэглэл нь талбайн төвд байрлуулсан аварга том сагстай цэцэг байлаа. Түүнийг тойруулан хэдэн мянган амьд цэцэгсээр цэцгийн мандал үүсгэн чимэглэжээ.Дэлхийд эдийн засгаараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг, ДНБ нь 12,8 их наяд ам.долларт хүрч дэлхийн нийт бүтээгдэхүүний 15 хувийг дангаараа бүрдүүлж байгаа БНХАУ энэ жилийн үндэсний баяраа “илүү гэрэлтэй ирээдүй рүү зогсолтгүй урагшилцгаая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Эх сурвалж: www.dailymail.co.uk

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж