АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат халтуураа зогсоохыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат халтуураа зогсоохыг хүсэв

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат халтуураа зогсоохыг хүсэв

УИХ-ын намрын чуулганыг нээснээр өнөөдрөөс /2018.10.02/ Байнгын хороод хуралдаж эхлээд байна. УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Улаанбаатар хотын товчоод дээр байрлаж байгаа ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн асуудлыг хөндлөө.

Тэрбээр "Улсын хилээр нэвтрэх хорио цээрийн асуудлыг тодорхой хэдэн байгууллага л хариуцдаг хэвээрээ байх нь зөв. Салбарын яам болгон оролцох нь буруу. Мэргэжлийн хяналтын дарга ирсэн байгаа дээр нэг зүйл хэлмээр байна. Энэ зунжин Улаанбаатар хотын орох, гарах пост дээр баахан бодис шүршлээ. Дөрвөн сар иргэдээс 1000 төгрөг хураалаа. Гэтэл энэ нь зүгээр л халтуур. Учир нь шөнө болохоор цацахгүй, машинууд давхиад орчихдог, гарчихдаг. Харин өглөө болохоор хэдэн шар хувцастай нөхдүүд гарч ирээд 1000 төгрөгөөр тасалбар борлуулдаг энэ халтуураа одоо болихгүй юм уу. Шүршиж байгаа хүмүүс нь дугуйны гадна тал руу цацсан болоод өнгөрдөг. Одоо энэ халтуураа зогсоо. Миний сонссоноор бол хувийн компаниуд л энэ ажлыг хийж, гүйцэтгэж байгаа гэх юм. Мэргэжлийн хяналтын дарга та хяналт тавьж, энэ бизнесийг болих хэрэгтэй. Үнэхээр асуудал ноцтой байгаа бол арай өөр зохион байгуулалтаар тэмц" гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж