Элтон Жоны амьдралаас сэдэвлэсэн киноны трэйлэр цацагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

Элтон Жоны амьдралаас сэдэвлэсэн киноны трэйлэр цацагдлаа

Элтон Жоны амьдралаас сэдэвлэсэн киноны трэйлэр цацагдлаа
LONDON, ENGLAND - JUNE 03: Elton John performs live at Twickenham Stoop on June 3, 2017 in London, England. (Photo by Ian Gavan/Getty Images for Harlequins)

Таван удаагийн “Grammy awards”-ын шагналтай, “Billboard”-ын бүх цаг үеийн шилдэг 100 уран бүтээлчдийн гуравдугаарт бичигддэг өдгөө 71 настай алдарт дуучин Элтон Жоны амьдралыг харуулсан “Rocketman” кино 2019 оны тавдугаар сарын 19-ны өдрөөс эхлэн кино театруудын дэлгэцнээ гарахаар болжээ.

Киноны албан ёсны трэйлэр өчигдөр буюу даваа гаригт цацагджээ. Гол дүр буюу Элтон Жоны дүрийг жүжигчин Тарон Эгертон бүтээж байгаа юм байна. Элтон Жон ирэх нэгдүгээр сард “Farewell Yellow Brick Road” нэртэй өөрийн сүүлийн аялан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. “Би 17 настайгаасаа эхлэн олон хамтлаг дуучидтай хамтран аялан тоглолт хийж ирсэн. Одоо намайг сонсдог шүтэн бишрэгчдэдээ маш их баярлаж байгаагаа бас баяртай гэж хэлэх цаг болсон” хэмээн дурдсан байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж