С.Гантогоо "хайрын түүх"-ээ бүтээгээд тун завгүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

С.Гантогоо "хайрын түүх"-ээ бүтээгээд тун завгүй

С.Гантогоо "хайрын түүх"-ээ бүтээгээд тун завгүй

- “Яг түүн шиг-2” шоуны шилдэг оролцогчдын нэг дуучин С.Гантогоо “Хайрын түүх” дууныхаа клипний зураг авалтаа БНСУ-д хийлгэжээ-

“Боловсрол суваг” телевизээр 2017 онд цацагдсан “Яг түүн шиг-2” шоуны шилдэг оролцогчдын нэг дуучин С.Гантогоо шинэ уран бүтээлүүдээ олон нийтэд хүргэсээр байна. БНСУ-д гэрээгээр ажиллах хугацаандаа дуучин болох мөрөөдлөө биелүүлж, олон орны дуучдыг нэгтгэсэн “Монтант” байгууллагын дуучин болсон С.Гантогоогийн шинэ уран бүтээл болох “Хайрын түүх” дууны клипийг өнөөдрөөс эхлэн цацахад бэлэн болжээ. Тэрбээр өнгөрөгч зургаа, долдугаар сард “Чи бэлэн үү” болон “Хайрын түүх” нэртэй хоёр дууныхаа клипний зураг авалтыг БНСУ-д хийлгэсэн байна.

“Хайрын түүх” дууны хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Халиун, үгийг Б.Батзаяа бичиж, клипийг TJ Entertainment-ийнхан хийжээ. Мөн энэ клипний гол дүрд солонгос жүжигчин бүсгүй тоглосон байна. БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Монгол дахь элч дуучин болон “Монгол Контент” ХХК-ийн дуучин С.Гантогтоогийн өөрийн бие даасан гурав дахь уран бүтээл болох “Хайрын түүх” дууны клипний TEASER-ийг цацагдаад байгаа билээ.

Дуучин С.Гантогоо “Яг түүн шиг-2” шоунд оролцохдоо өөрийгөө Монголын үзэгчдэд харуулж чадсан бөгөөд энэхүү шоуны дараа шинэ уран бүтээл дээр ажиллах болсон юм. Түүний шинэ уран бүтээлтэй танилцана уу.

Ч.ШАРХҮҮ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-10-02 150.129.141.65

lol hen ch sonirhohgvi