Аваргуудын лигтэй үдэш

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

Аваргуудын лигтэй үдэш

Аваргуудын лигтэй үдэш

Хөлбөмбөгийн ногоон талбай дахь клубуудын дунд зохион байгуулагддаг хамгийн нэр хүндтэй Европын аваргуудын лигийн 2018-2019 оны улирлын хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд ирэх хоёр өдрүүдэд явагдана.

E хэсэгт эхний тойрогт хожил авсан Бавари Мюнхен болон Аякс багуудын тоглолт болно. Хоёр баг эхний тойрогт хоёулаа хожил авсан бөгөөд энэ тоглолтоор аль баг нь хэсгийн дээд хэсэгт бичигдэх вэ гэдгийг тодруулна. Хоёр баг аваргуудын лигийн хүрээнд ес дэх удаагаа таарч байгаа нь энэ бөгөөд анх 1972-1973 оны улирлын шөвгийн наймд таарч тоглоход хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Аякс хожиж байсан. Гэхдээ хоёр багийн тоглолт Аякс гурван удаа, Бавари Мюнхен гурван удаа хожсон бол хоёр удаа тэнцэж байжээ. Өнөөдрийн тоглолтонд Бавари Мюнхен клубээс Рафинья, К.Коман, К.Толиссо болон Л.Горецка нар бэртлийн улмаас тоглолтонд оролцохгүй. Зочин баг Аяксаас Х.Банде, В.Черны, Ж.Велтман нар бэртэлтэй байна.

Энэ хэсгийн өөр нэг тоглолт нь эхний тоглолтонд хожигдол хүлээсэн Португалын Бенфика болон Грекийн АЕК Афин багуудын тоглолт болно. Грекийн багийн талбайд болох тус тоглолтонд талбайн эздээс Л.Бойе, Э.Лопес, М.Ливайя, Алеф нар бэртэлтэй тул оролцох боломжгүй. Харин зочин баг Т.Эбюэхи, Габриел, Жардел, Ж.Феликс, Ф.Кровинович нар өнөөдрийн тоглолтонд оролцох эсэх нь эргэлзээтэй байна.

F хэсгийн Хоффенхайм болон Манчестер Сити клубын тоглолт өнөө шөнө 00.55 минутаас эхэлнэ. Германы Хоффенхайм баг талбайдаа Английн Манчестер Сити клубыг хүлээн авна. Өнөөдрийн тоглолтод талбайн эздээс К.Нуху, Б.Хюбнер, Х.Нортвейт, Н.Амири, К.Фогт нарын тоглогчид оролцохгүй. Ялангуяа багийн ахлагч К.Фогт болон дэд ахлагч Б.Хюбнер нар оролцохгүй бол хамгаалалт эрс суларна. Тэдний өрсөлдөгч Манчсетер Сити клуб бол хүчирхэг довтолгоотой баг. Гэхдээ эхний тоглолтондоо Манчестер Сити клуб хожигдсон гэдгийг мартаж болохгүй. Өнөөдрийн тоглолтонд П.Гуардиолагийн шавь нараас Б.Менди, де Бройне болон Э.Мангала нар бэртэлтэй гэсэн мэдээ байна.

Эхний тоглолтонд Манчестер Сити клубыг талбайд нь буулгаж авсан Лион клуб талбайдаа Украйны Шахтёр Донецк багийг хүлээн авч тоглоно. Өнөөдрийн тоглолтод талбайн эздээс А.Гуири, К.Тете, М.Терье нарын тоглогчид бэртэлтэй байгаа бол зочин баг Шахтёр Донецк багаас И.Ордец, Дентиньо болон В.Нен нар оролцох эсэх нь эргэлзээтэй байна.

G хэсэгт сүүлийн гурван жилийн босоо аварга Реал Мадрид клуб Москва хотноо зочлон ЦСКА Москва багтай тоглоно. Реал Мадрид эхний тоглолтдоо Ромаг талбайдаа хүлээн авч хожоод байсан бол энэ улирлын аваргуудын лигийн эхний аялан тоглолтоо хийх гэж байна. Лужник цэнгэлдэх хүрээлэнд явагдах тоглолтонд талбайн эздээс Х.Хосонов, К.Кучаев болон Х.Магнуссон нар бэртэлтэй байгаа бол Реал Мадрид клубээс Марсело, Иско, Г.Бэйл болон С.Рамос нар оролцох боломжгүй.

Италийн Рома клуб талбайдаа Чехийн Виктория Пльзень клубыг хүлээн авч тоглоно. Энэ тоглолт Рома клубын хувьд чухал тоглолт. Учир нь тэд эхний тоглолтдоо хожигдсон. Өнөөдрийн тоглолтод талбайн эздээс Д.Перотти, Х.Пасторе нар оролцохгүй. Харин зочин багаас Я.Копиц шагайн бэртлийн улмаас оролцохгүй.

H хэсэгт Ювентус талбайдаа Швейцарын Янг Бойз клубыг 00.55 минутаас хүлээн авч тоглоно. Өмнөх тойргийн тоглолтонд эсрэг багийн тоглогчийн толгойд хүрсэн шалтгаанаар улаан хуудас авсан К.Роналдо оролцохгүй бол хамгаалагч де Шильо, С.Хедира, Д.Коста нар бага зэрэг бэртлийн асуудалтай байна. Тэгвэл зочин багаас Тейшейра, К.Мбабу нар бэртэлтэй байна.

Сүүлийн үед багийн уур амьсгал таагүй байгаа Манчестер Юнайтед клуб Испанийн Валенсиа клубыг талбайдаа хүлээн авна. Хэдийгээр багийн дотоод уур амьсгал таагүй, сүүлийн гурван тоглолтоос хожил авч чадаагүй байгаа ч Манчестер Юнайтед аваргуудын лигийн эхний тоглолтонд хожил аваад байгаа. Өнөөдрийн өрсөлдөгч бол бас л амаргүй өрсөлдөгч байх болно. Валесиа клубын эсрэг тоглолтонд хамгаалагч Рохо оролцох эсэх нь эргэлзээтэй гэсэн байгаа бол зочин багаас С.Мини, Ф.Торрес нар оролцохгүй.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж