Тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

Тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж байна

Тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж байна

Нийслэлийн Баянзүрх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Тухайлбал гэр хороолол руу чиглэсэн хулгайн тээвэр их байгаатай холбогдуулан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж,  зогсолт,  зогсоолын журам зөрчдөг, хүн тээвэр хэтрүүлдэг, хүн тээвэрлэх стандарт зөрчдөг мөн хулгайгаар явж байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалт хийж, арга хэмжээ авч ажиллаж байна.

Түүнчлэн тус хэлтсийн албан хаагчид замын хөдөлгөөнд оролцож буй том оврын автомашинуудад хяналт шалгалт хийж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж