Хойд Солонгос АНУ-ын эрх баригчдад сануулга өгөв | News.MN

Хойд Солонгос АНУ-ын эрх баригчдад сануулга өгөв

Хойд Солонгос АНУ-ын эрх баригчдад сануулга өгөв

Хойд Солонгос АНУ-ын эрх баригчдад сануулга өгөв

Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагаас өнөөдөр АНУ-ын эрх баригчдад сануулга хүргэжээ. "Хоёр Солонгосын дайны энхийн гэрээ цөмийн зэвсэггүй болно гэсэн үг биш"  гэж мэдээлжээ. Гэхдээ олон улсын зүгээс тавигдсан хоригууд цуцлагдсан үед боломжтой талаар дурджээ.

Хойд Солонгосын Засгийн газар Өмнөд Солонгостой харилцаа холбоогоо сайжруулахын тулд бүхий л арга хэмжээг авч байгаа. Харин үүнийг АНУ өөрсдийн тавьсан хоригоор бусниулахыг зорьж байна. Хэрэв тэд цөмийн зэвсэггүй болгох хөтөлбөрийг үргэлжлүүлье гэж байвал эхлээд тавьсан хоригуудаа цуцлах хэрэгтэй хэмээн Хойд Солонгосын албан ёсны хэвлэл мэдээллийн агентлаг мэдэгджээ.

Энэхүү сануулга нь АНУ-ын эрх баригчдад хандсан болохыг улс төр судлаачид дүгнээд байгаа аж. АНУ-ын Төрийн нарийн бичиг Майк Помпео Хойд Солонгосын нийслэл Пеньян хот руу айлчлахаар төлөвлөж байгаа ба тэрбээр Хойд Солонгосыг бүрэн цөмийн зэвсэггүй болгох  хөтөлбөрийн тухай хэлэлцээг үргэлжлүүлэхээр айлчлах ажээ. Мөн Трамп-Ким нарын хоёр дах уулзалтын талаар төлөвлөх үүрэгтэй юм.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн НҮБ-ын ерөнхий чуулганаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгос бүрэн цөмийн зэвсэггүй болох хүртэл тавигдсан хоригууд үйлчлэх тухай хэлсэн нь үл ойлголцолд хүргэсэн байж болзошгүй гэнэ.

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-10-02 43.242.242.59

Хоёр Солонгос нэгдэх нь Монголд ашиггүй. Тэдний хооронд сайн яс хаях хэрэгтэй

Зочин 2018-10-02 202.9.42.66

2 со ийм бх нь ану япон хятад зэрэг улсад ашигтай болоод дэмжихгүй бгаан. Муу америкчуудыг бөмбөгдөх юмсан бас самуурайнуудыг

wwww 2018-10-02 182.160.36.2

americhud hoid solongosiig bailgaj bgaal umnud solongos yapon 2ig ailguulj bgad ter 2d undur vnetei zewseg zaraal uursdiiguu guilgaad bj bh sanaatai shd

Зочин 2018-10-02 202.55.188.45

ер нь солонгос 2 тусдаа байх нь америкт ашигтай нь ойлгомжтой.нэгдчихвэл солонгосын хойг тайван болж америкийн солонгос япон дахь цэрэгийн бааз нүүхээс өөр аргагүй болно.тэгж зүүн өмнөд ази дахь стратегийн байршилаасаа ухрахгүй л болов уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж