ТЕГ: Гадаадын иргэн тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ТЕГ: Гадаадын иргэн тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй

LiveТЕГ: Гадаадын иргэн тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй

16 : 03
2018-10-2

ТЕГ: Гадаадын иргэн тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй

ТЕГ-аас өнөөдрийн болсон үйл явдалтай холбогдуулан дөнгөж сая мэдээлэл хийлээ. 

ТЕГ-ын Аюулгүй албаны дарга Г.Амгаланбаатар: Тагнуулын байгууллагын тухай хуульд заасны дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.10-р зүйлийн дагуу тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийн шинжтэй гадаад улсын иргэний үйл ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу зогсоон, саатуулсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Мөн Эрүүгийн хянан шийдвэрлэх хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгөх боломжгүй байдаг. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн прокурорын байгууллагаас зөвшөөрөл өгсний дагуу бид мэдээлэл хийнэ, тиймээс прокурорын байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

19.10 дугаар зүйл.Тагнуул хийх /Эрүүгийн хууль/

1.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -“Тагнуул хийх” гэж гадаад улсын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар гүйцэтгэсэн, Монгол Улсын иргэнийг гадаадын тагнуулын албатай нууцаар хамтран ажиллахыг ятгасан, ажиллуулсан, төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан үйлдлийг ойлгоно.

Өөрөөр хэлбэл, гадаад улсын иргэн Монгол улсад тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй бөгөөд хэргийг шалгаж байгаа юм байна.

Дѳлгѳѳн үнэнээ хэллээ. Харин яагаад ?

Дѳлгѳѳн үнэнээ хэллээ. Харин яагаад ?

Posted by Positive Mongolians on Sunday, August 19, 2018

13 : 54
2018-10-2

ТЕГ-ынхан дөрвөн хайрцаг авч явав

Тагнуулын ерөнхий газраас Голомт хотхоны С блокын барилгад хоёр цаг орчим хугацаанд нэгжлэг хийсний дараа ийнхүү дөрвөн ширхэг  битүүмжилсэн хайрцгийг машинд авч явснаар тухайн газрыг битүүмжилсэн байснаа цуцлав.  

ТЕГ:

-Гадаадын тагнуултай хамтран ажиллагаа явуулсан. Дэлгэрэнгүй мэдээллийг Тагнуулын ерөнхий газраас өгнө гэв.

Сануулахад, Тагнуулын ерөнхий газраас баривчилгаа явуулах нь гэсэн мэдээлэл анх гарсан боловч албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар их хэмжээний хээл хахуультай холбоотой баривчилгаа явуулах нь гэж байсан. Гэвч ТЕГ-ын ажилтан Тагнуулын ерөнхий газраас албан ёсны мэдээлэл хийнэ гэснээр ямар нэг мэдээлэл өгсөнгүй. 

13 : 33
2018-10-2

Барилгаас битүүмжилсэн хайрцгийг зөөж, машинд орууллаа

Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд Голомт хотхоны С блокийг хамгаалалтад аваад байгаа юм. Тус барилгад хүмүүсийг нэвтрүүлэхгүй, харин дотроос гаргаж байгаа юм. 

Дөнгөж сая буюу оройлцоогоор нэг цагийн дараа Тагнуулын ерөнхий газрын хоёр ажилтан битүүмжилсэн хайрцагийг машинд ачсан юм. 

13 : 02
2018-10-2

Шуурхай: ТЕГ-аас баривчилгаа явуулах гэж байна

Тагнуулын ерөнхий газраас баруун 4-н замд байрлах Голомт хотхоны С блокын барилгад баривчилгаа хийх гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэгвэл яг одоо Голомт хотхоны С блокын гадаа тууз татаж, Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд хамгаалалтад авсан байдалтай байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар “Яаралтай үед ийм баривчилгааг Тагнуулын ерөнхий газар явуулдаг гэсэн бөгөөд 1.3 сая ам.долларыг уул уурхайн компани авахын тулд УИХ-ын гишүүдэд өгөхөөр санаархаж байсан хятад иргэнийг баривчлах уу гэсэн таамаг ч өрнөж байна. Одоогоор тусгай албан хаагчид "Голомт" хотхоны гадна 50 минут орчим хамгаалалтын байдалтай байна.

Тайлбар: Яг одоо Голомт хотхоны С блокын гадна

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

!!!!!!!! 2018-10-02 66.181.160.30

Монголын эрчим хүч, уул уурхайн салбарын хөгжлийг гацааж байгаа гадны хөлсний этгээдүүдээ баривчлаач ээ!!! Нийтлэлч доржготов гуайн бичсэнийг унш л даа, та нар!!!

болдоо 2018-10-02 45.117.35.5

хмм

Зочин 2018-10-02 45.117.35.5

hbb

Zochin 2018-10-02 202.126.89.243

Boon jujig tavih ym daa... Hen negend heregtei l ym baij....

Иргэн 2018-10-02 103.229.120.94

Гоё харагдаж байна, ажлаа хийгээд байгаа гэж мэдрүүлж байна. Сүр дуулиан багатай нь дээр дээ

Зочин 2018-10-02 66.181.177.235

зиаг элбэгдорж сонгуулийн хорооны хэдээс эхлээд олон л хүн гадны га

Зочин 2018-10-02 202.131.245.243

Намрын чуулган эхлэнгүүт ТЕГ-аас УИХ-д сануулга өгч, дарамт үзүүлж байгаа юм уу даа?

POOO 2018-10-02 176.10.99.200

Ene odoo henii tsohioson jujig ve, nuguu 1.3 sya dollaraa daldlan uursduu ideh gesen hudlaa nohoi huulgulsun arga bna daa, hezee KGB nar ingej udur mudur soliordog boltsiiin unen teneg neeree

He he 2018-10-02 103.212.116.200

Harin tiimee. Mash nuuts hiideg bmaar, jujigtavihdaa ch mergejliin boljee.

Зочин 2018-10-02 202.9.42.41

хэ хэ тагнуулынханд өөр шалгах зүйл бйдаггүй ювм байх даа. лалрын/үүнийг надаам өмнө батүззл гэж нэг улсын баатар нөхөр хэрэгэлсэн шүү. сүртэй новшнүүпд

зочин 2018-10-02 103.57.93.92

комент бичиж байгаа хүмүүс өөрсдийн бичсэнээ нэг хар даа, та нар эрүүл үү, сэтгэцийн өвчтэй юм биш үү

Haha 2018-10-02 103.212.116.200

Hiij bgaad n taaruulj bichij bn yasan hoo

Болдоо 2018-10-02 202.21.106.167

Манай тагнуулынхан сүртэй сайхан харагдаж байна.

Зочин 2018-10-02 202.21.105.26

Байгууллага, тогтолцоо нь бол сайн, үүнтэй маргахгүй. Даанч шинэхэн албан хаагчид нь ажлынхаа мөн чанарыг ойлгоогүй Жеймс Бондууд их болсон санагдсан шүү.

Ялаа 2018-10-02 103.229.123.126

Яана даа ядарсан хэдэн тагнуулч минь сонингоор ялаа алдаг юмшдээ

МОНГОЛЫГ ЯЛСАН ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2018-10-02 66.181.167.194

Энэ одоо хэний зохиол вэ? Зохиолч нь оркуудын бөөс жанхуу юу? Аль эсвэл жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан ухна уу? 1. 3 сая долларыг одоо тэгээд бэлэн авч явах дурак энэ ертөнцөд байх уу? Шууд л нууц офшор данс руу нь шилжүүлнэ биз дээ? Арай дэндүү бага ангийн хүүхдийн зохиол байна шүү наадах чинь!

ганболд 2018-10-02 103.229.122.254

зүйтэй, одоо нямдоржийг нь барих хэрэгтэй. балайзанданч бас хамаатай байх шүү.

Зочин 2018-10-02 119.40.100.142

Өмд гутлаа сольж байгаад нүүрээ нуу л даа ха ха

Зочин 2018-10-02 119.40.100.142

Энэ залуучууд нүүрээ нуусан ч өмд гутлаараа танигдах л юм байна ха ха. Нүүрээ хаасан шигээ өмд гутлаа сольж бай л даа тагнуулчдаа

нэр 2018-10-02 202.21.100.210

хайрцагтай мөнгө юм биш үүү

зочин 2018-10-02 103.57.92.90

Тагнуул баривчилгааг ийм дуулиантай хийдэг гэж үү?

Зочин 2018-10-02 133.82.251.244

za tegeed mongolg huil guil bolchihson yum chin dee. Unen munuuruu shiideghed zuil gej neg bhgui dee

Зочин 2018-10-02 64.119.22.85

ТЕГ-ын ажиллагаа гэж ийм ил тод байдаг юм байх даа. Инээдэмтэй юм.

зочин 2018-10-02 103.229.121.90

баривчлах нь зөв. Авлагад өгөх гэж байсан мөнгийг улсын орлогод хураадаг хуультай

зочин 2018-10-02 103.229.121.90

баривчлах нь зөв. Авлагад өгөх гэж байсан мөнгийг улсын орлогод хураадаг хуультай

Элэг элэг 2018-10-02 175.38.117.60

Баянголын үүдэнд яалаа?! Жонxyyг баричлах гэж очоод хэдэн жюдочдод хөөгдөөд загнуулаад явсан, элэг авмаар золигнууд шүү...

Зочин 2018-10-02 202.55.188.45

хэд хоногийн өмнө бас 220 ,-с бас их хэмжээний доллар авилгалд өгөх гэж байсаныг хурааж авсан .хужаах нар манайхныг авилгадаад баялаг зөөнө эсэргүүцэж шудрага ёс нэхсэн нэгнээ хөрөнгө оруулагч үргээлээ гэж захиалгаар хөлсний бичээчээр харлуулна ёстой новш шүү

Зочин 2018-10-02 202.55.188.45

хэд хоногийн өмнө бас 220 ,-с бас их хэмжээний доллар авилгалд өгөх гэж байсаныг хурааж авсан .хужаах нар манайхныг авилгадаад баялаг зөөнө эсэргүүцэж шудрага ёс нэхсэн нэгнээ хөрөнгө оруулагч үргээлээ гэж захиалгаар хөлсний бичээчээр харлуулна ёстой новш шүү

zochin 2018-10-02 202.9.42.97

ЗА ТА ГУРАВ АМАА ТАТААД ЗҮГЭЭР Л АЖИГЛАЛ ДАА БАС МЭДЭЭЛЖ БАЙГАА НЬ САЙН ШД

Тэнэг сэтгүүлч 2018-10-02 202.21.127.160

Битүүмжилсэн хайргийг машинд орууллаа гэнээ, ямар хайрга юм болоо, Голомт хотхоны гадна талбайг засах гээд 0.5-н хайрга буулгасан байсан тэр үү

bumbarash 2018-10-02 64.119.26.246

xaxaxaxaxaxaxaxaxaxa oird ingej ineesengui

Зочин 2018-10-02 202.170.84.184

хаха. хэвлэлийнхэн тагнуулын нууц баривчилгааг мэдээд яваад оччихсон байхыг бодоход нөгөө гар нь тэрнээс хурдан хөдлөөд хил гараад явчихаа байлгүй дээ. Нууцын зэрэглэл, мэдээлэл нь яаж яваад байна?