ТЕГ: Гадаадын иргэн тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

LiveТЕГ: Гадаадын иргэн тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй

ТЕГ: Гадаадын иргэн тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй
16 : 03
2018-10-2

ТЕГ: Гадаадын иргэн тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй

ТЕГ-аас өнөөдрийн болсон үйл явдалтай холбогдуулан дөнгөж сая мэдээлэл хийлээ. 

ТЕГ-ын Аюулгүй албаны дарга Г.Амгаланбаатар: Тагнуулын байгууллагын тухай хуульд заасны дагуу харьяаллын гэмт хэрэгтэй тэмцдэг. Энэ хүрээнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19.10-р зүйлийн дагуу тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийн шинжтэй гадаад улсын иргэний үйл ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу зогсоон, саатуулсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Мөн Эрүүгийн хянан шийдвэрлэх хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгөх боломжгүй байдаг. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн прокурорын байгууллагаас зөвшөөрөл өгсний дагуу бид мэдээлэл хийнэ, тиймээс прокурорын байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

19.10 дугаар зүйл.Тагнуул хийх /Эрүүгийн хууль/

1.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -“Тагнуул хийх” гэж гадаад улсын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар гүйцэтгэсэн, Монгол Улсын иргэнийг гадаадын тагнуулын албатай нууцаар хамтран ажиллахыг ятгасан, ажиллуулсан, төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан үйлдлийг ойлгоно.

Өөрөөр хэлбэл, гадаад улсын иргэн Монгол улсад тагнуулын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй бөгөөд хэргийг шалгаж байгаа юм байна.

Дѳлгѳѳн үнэнээ хэллээ. Харин яагаад ?

Дѳлгѳѳн үнэнээ хэллээ. Харин яагаад ?

Posted by Positive Mongolians on Sunday, August 19, 2018

13 : 54
2018-10-2

ТЕГ-ынхан дөрвөн хайрцаг авч явав

Тагнуулын ерөнхий газраас Голомт хотхоны С блокын барилгад хоёр цаг орчим хугацаанд нэгжлэг хийсний дараа ийнхүү дөрвөн ширхэг  битүүмжилсэн хайрцгийг машинд авч явснаар тухайн газрыг битүүмжилсэн байснаа цуцлав.  

ТЕГ:

-Гадаадын тагнуултай хамтран ажиллагаа явуулсан. Дэлгэрэнгүй мэдээллийг Тагнуулын ерөнхий газраас өгнө гэв.

Сануулахад, Тагнуулын ерөнхий газраас баривчилгаа явуулах нь гэсэн мэдээлэл анх гарсан боловч албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар их хэмжээний хээл хахуультай холбоотой баривчилгаа явуулах нь гэж байсан. Гэвч ТЕГ-ын ажилтан Тагнуулын ерөнхий газраас албан ёсны мэдээлэл хийнэ гэснээр ямар нэг мэдээлэл өгсөнгүй. 

13 : 33
2018-10-2

Барилгаас битүүмжилсэн хайрцгийг зөөж, машинд орууллаа

Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд Голомт хотхоны С блокийг хамгаалалтад аваад байгаа юм. Тус барилгад хүмүүсийг нэвтрүүлэхгүй, харин дотроос гаргаж байгаа юм. 

Дөнгөж сая буюу оройлцоогоор нэг цагийн дараа Тагнуулын ерөнхий газрын хоёр ажилтан битүүмжилсэн хайрцагийг машинд ачсан юм. 

13 : 02
2018-10-2

Шуурхай: ТЕГ-аас баривчилгаа явуулах гэж байна

Тагнуулын ерөнхий газраас баруун 4-н замд байрлах Голомт хотхоны С блокын барилгад баривчилгаа хийх гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Тэгвэл яг одоо Голомт хотхоны С блокын гадаа тууз татаж, Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд хамгаалалтад авсан байдалтай байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар “Яаралтай үед ийм баривчилгааг Тагнуулын ерөнхий газар явуулдаг гэсэн бөгөөд 1.3 сая ам.долларыг уул уурхайн компани авахын тулд УИХ-ын гишүүдэд өгөхөөр санаархаж байсан хятад иргэнийг баривчлах уу гэсэн таамаг ч өрнөж байна. Одоогоор тусгай албан хаагчид "Голомт" хотхоны гадна 50 минут орчим хамгаалалтын байдалтай байна.

Тайлбар: Яг одоо Голомт хотхоны С блокын гадна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж