Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 3 дугаар улирлын сахилга ёс зүйн зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар, тасгийн дарга, ахлах байцаагч нар болон хэлтсийн бие бүрэлдэхүүн бүрэн оролцлоо.
Сахилга хариуцлагын зөвлөгөөнд ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Б.Дорж алба хаагч нарт ажлын дадлага туршлага, сахилга хариуцлагын талаар мэдээлэл өгч ажиллалаа.
Мөн хэлтсийн дарга нийт бие бүрэлдэхүүнд хандаж цаашид алба хаагч нэг бүрийг сахилгын зөрчил дутагдалгүй ажиллах талаар үүрэг чиглэл өгч, баталгаа гаргуулан ажилласан үр дүнтэй зөвлөгөөн болж өндөрлөлөө.
Эх сурвалж: ХУД