Ши Уэбер Монерал Канадиенс багийн 30 дахь ахлагч боллоо

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

Ши Уэбер Монерал Канадиенс багийн 30 дахь ахлагч боллоо

Ши Уэбер Монерал Канадиенс багийн 30 дахь ахлагч боллоо

Канадын Монерал хотын төлөөлөл Монерал Канадиенс баг 33 настай хамгаалагч Ш.Уэберийг багийнхаа ахлагчаар нэрлэлээ. Монерал Канадиенс баг ахлагч М.Пачиореттиг өнгөрсөн есдүгээр сард Вегас Голден Найтс баг руу явуулж оронд Т.Татар, Н.Сузуки нарыг 2019 оны драфтын эрхийн хамт авсан тул шинэ улиралд ахлагчгүй болоод байсан.

Ийнхүү зургаан удаагийн бүх-одод тоглогч, ҮХЛ-н шилдэг хамгаалагчдын нэг Ш.Уэбер Монерал Канадиенс багийн түүхэн дэх 30 дахь ахлагч болж байна. ҮХЛ-н хамгийн арвин баялаг түүхтэй Монерал Канадиенс багийн 30 дахь ахлагч Ш.Уэбер “энэ бол үнэхээр том нэр хүнд юм. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна” хэмээн ярьжээ. Шинэхэн ахлагч Ш.Уэбер өнгөрсөн улирлын дундуур зүүн хөлөндөө хүнд бэртэл авсан тул багийнхаа төлөө ердөө 26 тоглолтонд оролцсон. Энэ улиралд мөн талбайд гарах хараахан болоогүй байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын дундуур талбайдаа эргэн ирэх боломжтой. Өдгөө 33 настай Ш.Уэбер ҮХЛ-н карьераа 2005 оноос Нэшвил Предаторс багт эхлүүлж байсан бөгөөд багийнхаа төлөө 11 жил тоглоод 2016 оны зун Канадад суурьшин Монерал Канадиенс багийн тоглогч болсон. ҮХЛ-ээс гадна Канадын шигшээ багтаа дуудагдан 2010, 2014 оны олимпийн наадамд алт, 2007 оны дэлхийн аваргад алт, 2009 онд мөнгө, 2016 оны дэлхийн цомд алтан медаль хүртэж байсан шилдэг тамирчин юм. Түүнд одоо стэнлийн цом л дутуу байна.

Шинэ улирлын өмнө Ш.Уэбер Монерал Канадиенс багийн ахлагч болсноос гадна Ж.Уилльямс Каролина Харрикейнз багийн, О.Экеман-Ларссон Аризона Койотис багийн ахлагч болоод байна. Одоо Баффало Сейбрес, Нью-Йорк Айландерс, Нью-Йорк Рейнжерс, Торонто Мейпл Лифс, Ванкувер болон Вегас Голден Найтс багууд албан ёсны ахлагчгүй байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж