Оршуулгын машин олджээ

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Оршуулгын машин олджээ

Fernando Aguerre
гэгч нэгэн эрхэм Аргентины хуучны нэгэн гараашнаас гайхалтай сийлбэр
бvхий модон их биетэй, сонгодог загварын оршуулгын Cadillac машинууд
олжээ. Нэр алдар нь тєдийлэн тvгж амжаагvй Hermida Nazzi гэгч мужаан
эрийн сийлбэрлэж хийсэн модон их бие бvхий эдгээр машинууд дэлхий дээрх
хамгийн гайхалтай гар хийцийн машинууд гэдэг нь маргаангvй асуудал
болоод байгаа юм байна. Энэ хоёр машины нэг нь шарилын нєгєє нь цэцгийн
машин бєгєєд бусад хэдэн хуучны оршуулгын машинуудтай хамт дээрх хуучны
гараашинд байсан байна. Хоёр автомашин хоёулаа Cadillac Fleetwood
цувралын 1942 оны Cadillac Sixty Special маркын дєрвєн хаалгатай, тус
бvр нь 133 инчийн дугуйны суурьтай суудлын автомашинууд байжээ.
Машинуудыг олсон Aguerra тэднийг байсан газраас нь чирч гарган, олон
жилийн шороо тоосыг нь арчиж цэвэрлээд дахин шинээр будаж янзлан шинэ
єнгє тєрхтэй болгосон байна. Тэрээр эхлээд цэцгийн машиныг сэргээн
засварлаж байгаад эдгээр хуучны машинуудыг сэргээн засварлаж чадах нэгэн
гар урлаачийг хайж олсон ба энэ тухайгаа "Сэргээн засварлах явцдаа би
нэг дэлгvvрийн эзэн хvнтэй танилцсан л даа. Тэр жинхэнэ гайхалтай хvн,
тэр хуучин тавилга хэрэгслийг сэргээн засах хоббитой нэгэн байсан нь энэ
модон машинуудын хувьд жинхэнэ гайхалтай аврагч байлаа" хэмээн
бахархалтайгаар єгvvлжээ. Хуучны эдгээр оршуулгын машинуудын цэцгийн
машин нь одоо бvрэн засварлагдаж дуусаад байгаа юм.

Үргэлжлэл…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж