Жилд тамхинаас болж 7 сая гаруй хүн нас бардаг

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

Жилд тамхинаас болж 7 сая гаруй хүн нас бардаг

Жилд тамхинаас болж 7 сая гаруй хүн нас бардаг

Швейцарийн Женев хотноо өчигдөр /2018.10.01/ Олон улсын тамхины хяналтын уулзалт болжээ. Энэ уулзалтад нийт 137 орны төлөөлөгчид хүрэлцэн ирж өөрсдийн санал бодлоо хуваалцаж байна.

2005 оноос эхлэн Олон улсын тамхины хяналтын уулзалт зохион байгуулагдаж байгаа бөгөөд найм дах удаагаа болж байгаа аж. Уулзалтад тамхи үйлдвэрлэгчдийг хорьж зөвхөн зохион байгуулагчид болон тамхины эсрэг тэмцэгчид оролцож дуу хоолойгоо нэгтгэдэг байна.

“Тамхины томоохон компаниуд бидний тогтоосон заалт болон гэрээг мөнгөний тусламжтайгаар хэрэгсэхгүй болгож байна. Энэ бол тайван суух цаг биш” хэмээн Вера Луйза да Коста и Силва мэдэгджээ. Тэрбээр Тамхины хяналтын хорооны нарийн бичиг юм.

Долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү уулзалтад тамхи үйлдвэрлэгч томоохон компаниудын нөлөөлөл болон хэрхэн хориг тавих асуудалд голлон хэлэлцэхээр төлөвлөөд байна. “Энэ бол 20 жилийн хугацаанд олон нийтийн эрүүл мэндийн салбарт гарсан том амжилт” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга Тедрос Адханом Гебресүс ярьжээ.

Мөн Тамхины хорооноос 181 улс орон бидний гаргасан гэрээ болон хоригийг хэрэгжүүлж байгааг сайшааж цаашид хамтран ажиллана гэдэгт итгэж байгаа аж. Болсон уулзалтад сонирхолтой судалгаа дурдсан байсан нь тамхичдын тоогоор тэргүүлэх улс орнуудыг жагсаан толилуулсан байна.

Үүнээс 1.3 тэрбум хүн амтай БНХАУ-ын 315 сая иргэн тамхи татдаг бол Индонези улсад хүйсээр нь ангилбал эрэгтэйчүүдийн 76 хувь тамхи татдаг аж. Мөн дэлхийн хэмжээнд тамхи татдаг хүмүүсийн 80 хувь хөгжиж буюу 226 сая хүмүүс ядуу буурай гэж судалгаагаар дүгнэжээ.

Тэгвэл шууд болон дам тамхидалтаар жилд долоон сая гаруй хүн амь үрэгддэг аж. 20-р зуунд 100 сая хүн тамхинаас болж амь үрэгджээ. Мөн тамхины худалдаа жилд 680 тэрбум ам.долларын ашиг олдог болохыг тодорхойлсон байна.

Гэвч тамхи үйлдвэрлэгчид энэхүү уулзалтад өөрсдийгөө оролцож санал бодлоо ойлгуулах хэрэгтэй хэмээн үздэг аж.

“Энэ бол нөлөөлөх биш. Харин ч өөрсдийн санал бодлоо хуваалцах завшаан” хэмээн Japan Tobacco International компанийн стратеги хяналтыг орлох захирал Мичиел Рееринк ярьжээ.

“Бид ч энэхүү уулзалтын нэг хэсэг байх ёстой” хэмээн Philip Morris International компанийн судалгааны орлогч Мойро Гилхрист тэмдэглэжээ. Гэхдээ зохион байгуулагчид тамхи үйлдвэрлэгчдийг жигшиж байгаа бололтой. Тэдний эсэргүүцсэн ухуулгын шинж чанартай сурталчилгаа арга хэмжээ зохион байгуулж байгаа аж.

“Тэд анх эрүүл мэндэд хор нөлөө багатай гэж шүүлтүүр танилцуулж нэвтрүүлсэн. Тамхи үйлдвэрлэгчдэд итгэх хэрэггүй” хэмээн Вера Луйза да Коста и Силва мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: AFP
Г. МАНДАХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж