"Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2018" хоёр сар үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

"Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2018" хоёр сар үргэлжилнэ

"Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2018" энэ баасан гаригт буюу аравдугаар сарын 05-нд нээлтээ хийх гэж байна. Энэ тухай ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэг болон ОХУ-ын Санкт-Петербургийн хөгжмийн ордны хөгжичид өнөөдөр /2018.10.02/ мэдээлэл хийлээ.

58 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй тус арга хэмжээ Улаанбаатар, Дархан, Эрдэнэт  болон хоёр улсын хил орчмын хотуудад урлаг, соёл, хэл, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарыг хамарсан өргөн хүрээнд зохион байгуулагдана. Хоёр улсын эдийн засгийн салбарт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж буй арга хэмжээ бол "Азийн Хаалга" үзэсгэлэн, худалдаа.  Энэ арга хэмжээнд ОХУ, Монгол Улсын бизнес, аж ахуйн нэгж, компани, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид оролцох юм байна.

Мөн кросс соёлын хамтын ажиллагааны Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүд-2018 энэ жил өргөн хүрээнд зохион байгуулагдах гэж байна. Тодруулбал, уг арга хэмжээний хүрээнд ирэх арваннэгдүгээр сарын 7-14 хооронд Монгол-Орос киноны “Русский ренессанс” наадам болно. Мөн Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн төлөөлөгчид аймгуудаар явж орос хэл, соёлын баяр, орос хэлний олимпиад, дуу шүлгийн уралдаан зохион байгуулахаас гадна  ОХУ-ын РУДН сургуулийн тэргүүлэх багш нар монголын орос хэлний багш нарт мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах юм байна.

Программа Дней дружбы-2018, монгольский

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж