ХЗБХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

ХЗБХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

ХЗБХ: Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар нөхөн сонгуультай холбоотой Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв. Байнгын хорооны гишүүдийн дийлэнх нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нэлээд шүүмжлэл хэлсэн нь эрх баригчдын дургүйцлийг хүргэв. Тэрбээр “нөхөн сонгуультай холбоотой асуудал хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн. Энэ бол Ардын намын хийж байгаа ажил. Ардын намынхан нөхөн сонгуулиар ялагдана гэхээс айсандаа цэцээр ийм шийдвэр гаргуулсан” гэв. Түүний үг танхимд суусан Ардын намынхны дургүйцлийг хүргэж, хатуухан шүүмжлэл дагуулсан юм. Ингээд гишүүд дараах байр суурийг илэрхийлэв.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХ-ОРГИЛ:

-Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад, холбогдох хуульд өөрчлөлт оруулах ёстой юм биш үү. Яаж ч бодсон Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй. Гэтэл бид хууль зөрчих гээд байгаа юм биш үү. Тэрнээс гадна нөхөн сонгуулийг жилд хоёр удаа явуулдаг болчихвол хайчнаас гарах боломж байна. Мөн  сонгууль болохоос зургаан сар биш, гурван сарын өмнө төрийн албан хаагч ажлаа өгдөг болговол ямар вэ.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ:

-Бид нөхөн сонгууль явуулахаар тов зарлачихсан биз дээ. Энэ шийдвэрийг санал нэгтэйгээр л гаргасан шүү дээ. Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гээд өчигдөр хоёр бүлэг мэдээлэл хийж байх шиг байна лээ. Гэтэл өнөөдөр айх айхгүй тухай яриад сууж байна. Б.Пүрэвдорж чи хэн болоод, юу болоод ийм юм яриад байгаа юм. Цадигтай бай, баримттай ярь. Хоёрдугаарт, 2012 оны Сонгуулийн хуулийг “Бурмаагийн хууль” гэж нэрлэдэг. Наад хуулийг чинь баталж байхад би “Eagle” телевизээр яриа өгөөд сууж байсан юм. Гурван хуулийг нэг болгосон нь буруу. Хүчээр нэгтгэсэн. Одоо энэ алдаагаа залруулах хэрэгтэй. Энэ асуудлыг дахиж авч үзэх хэрэгтэй. Төрийн албан хаагчтай холбоотой заалт орсон нь өөрсдөө улс төрийн давуу байдал бий болгохын тулд хийсэн байхгүй юу. Б.Пүрэвдорж оо чам шиг юмыг би 300, 400-аар нь үзсэн. Би чамд хоёр дахь удаагаа хэлж байна. Чи хэн болоод УИХ-д орж ирээд бүхнийг мэдээд, бүхнийг шүүмжлээд байгаа юм. Цэцийн гишүүдийг Ардын нам томилсон юм уу. Хамгийн сүүлийн гурван хүнийг хэн оруулж ирлээ. Та нар дэмжээд явсан биз дээ. Ер нь энэ сонгуулийн хуулийг засах тал дээр онцгой анхаарахгүй бол болохгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:

-Дэгийн тухай хуулиар бол гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж үг хэлэх ёстой. Хэрэв тэгээгүй тохиолдолд хурлаас гаргах, сануулга өгөх эрх нь хурал даргалагчид бий. Ц.Нямдорж сайдын хэлж байгаа нь үнэн. Ерөнхийлөгчийн, орон нутгийн, УИХ-ын сонгуулийг тусдаа хуульчлах ёстой. Бид хэн нэгнээс айж ичээд байх юм байхгүй. Тиймээс цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүйгээр нөхөн сонгуулийг явуулах саналтай байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж