Спорт явган аяллын төрөлд нийслэлийн газрын албаны баг тамирчид тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

Спорт явган аяллын төрөлд нийслэлийн газрын албаны баг тамирчид тэргүүллээ

Спорт явган аяллын төрөлд нийслэлийн газрын албаны баг тамирчид тэргүүллээ

“Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын спортын анхдугаар наадам”-г спортын 5 төрлөөр зохион байгуулж байгаа. Спорт наадан нь биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэдний идэвх сонирхлыг дэмжих, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх зорилготой.

Наадмын эхний төрөл болох спорт явган аяллын шигшээ тэмцээн өнгөрсөн сарын 29, 30-ны өдрүүдэд “Д.Сүхбаатарын талбай-Баянзүрхийн товчоо-Ургах наран хороолол-Баянзүрх хайрхан–Хар усан тохой-Улаанбаатар” гэсэн чиглэлд зохион байгууллаа.

Нийслэлийн нутгийн захиргааны найман байгууллагын 104 тамирчид спорт явган аялалын тэмцээнд оролцохын зэрэгцээ “Газрын зураг дээр зай чиглэл тодорхойлох”, “Байгальд нуувч илрүүлэх”, “Холимог буухиа” /техник тактик, хөгжилтэй буухиа хосолсон/ гэсэн гурван төрлийн тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин амжилттай өрсөлдсөнөөс:

  • 1-р байрт 99 оноогоор Д.Нямдаваа ахлагчтай нийслэлийн Газрын албаны баг тамирчид
  • 2-р байрт 98 оноогоор Б.Энхбаяр ахлагчтай нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Энэрэл эмнэлгийн баг тамирчид
  • 3-р байрт 95.5 оноогоор Баянзүрх дүүргийн Халамж, үйлчилгээний хэлтсийн баг тамирчид
  • 4-р байрт 94.5 оноогоор нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын баг тамирчид
  • 5-р байрт 94 оноогоор Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 03 дугаар хэлтсийн баг тамирчид
  • 6-р байрт 93 оноогоор нийслэлийн Татварын газрын баг тамирчид
  • 7-р байрт 92.5 оноогоор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын баг тамирчид
  • 8-р байрт 92 оноогоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны баг тамирчид орлоо

Аяллын тэмцээнд ирц, аялах явц, сахилга бат, зохион байгуулалт, багийн бэлтгэл, хувийн бэлтгэл, эмийн сан, аяллын тэмдэглэл, байгаль орчин, отгийн ариун цэвэр гэсэн үзүүлэлтийг харгалзан дүгнэж байр эзлүүллээ гэж нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж