Дадлага сургуульд 50 гаруй алба хаагч хамрагдан, туршлага солилцов

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

Дадлага сургуульд 50 гаруй алба хаагч хамрагдан, туршлага солилцов

Дадлага сургуульд 50 гаруй алба хаагч хамрагдан, туршлага солилцов

Онцгой байдлын ерөнхий газар, Давтан сургалт, сэргээн заслын төвөөс Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран “Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагдах зоонозын шалтгаант нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулийг зохион байгууллаа.

Шадар Сайдын 2017 оны 08 дугаар тушаалаар батлагдсан болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журмын хүрээнд зохион байгуулагдсан тус дадлага сургуульд төв, орон нутгийн Онцгой байдлын газрын  эмч-сэтгэлзүйчид болон ЗӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын нэгжийн нийт 50 гаруй алба хаагч оролцсон юм.

Оролцогчид нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэж болзошгүй Зоонозын шалтгаант өвчний дэгдэлтийн үед мэдээллийг хэрхэн шуурхай дамжуулах, эрсдэлийг үнэлэх, хамтарсан хариу арга хэмжээ авах, салбар хоорондын мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах зорилгоор онолын болон дадлага сургуулийг зохион байгуулж, харилцан туршлага судаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж