Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорчээ

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорчээ

Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорчээ

Нобелийн анагаах ухааны шагналыг хорт хавдрын эсрэг дархлааны систем хэрхэн ажилладгийг судалсан АНУ болон Японы эрдэмтэд хүртсэн байна. Нийт  1,1 сая ам.долларын мөнгөн шагналыг Техасын Их сургуулийн эрдэмтэн Жэймс Аллисон, Киотогийн Их сургуулийн профессор Тасуко Хонжо нар гардан авчээ. Хүний биеийн дархлааны системийн ажиллагаанд саатал учруулдаг протейнуудыг хоёр эрдэмтэн нарийвчлан судалсны үр дүнд хорт хавдартай тэмцэхэд чухал дэвшил гаргасан хэмээн Шведийн Каролинска хүрээлэнгийн Нобелийн  Хороо дүгнэжээ. Жэймс Аллисон “Би хорт хавдрыг эмчлэхийн тулд эдгээр судалгааг хийгээгүй,  би “Т” эс хэрхэн ажилладаг болохыг мэдэхийг хүссэн юм. “Т” эс гэдэг нь цагаан эсийн нэг төрөл бөгөөд дархлааны системийн нэг хэсэг болж бие мах бодийг халдвараас хамгаалахад тусалдаг. Өглөө 05.30 цагт хүү минь залгаад надад баяртай мэдээг дуулгасны дараа нобелийн хорооноос залгасан. Би маш их балмагдаж сандарсан. Одоо ч сандарсан хэвээр байна” хэмээжээ.

Өнгөрсөн оны Нобелийн шагналыг хүний биеийн биологийн цагийг судалсан Америк судлаач нар  хүртэж байжээ. Өнөөдөр /2018.10.02/ физикийн, лхагва гаригт химийн салбарын Нобелийн шагналтнуудыг зарлана. Нобелийн энх тайвны шагналтан баасан гаригт тодрох бол эдийн засгийн салбарын шагналтныг ирэх даваа гаригт зарлах юм. Энэ жил утга зохиолын Нобелийн шагналтныг зарлахгүй, дараа жилийн шагналтантай хамтатган тодруулахаар болсон билээ. 1901-2017 оны хооронд анагаах ухааны салбарт нийт 108 удаа Нобелийн шагнал гардуулж 214 хүн уг шагналыг хүртжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж