“Ict-ехро-2018” үзэсгэлэн болж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

“Ict-ехро-2018” үзэсгэлэн болж байна

“Ict-ехро-2018” үзэсгэлэн болж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг мэдээллийн технологийн салбарын шинэ, шилдэг бүтээгдэхүүний “ICT-Expo-2018” үзэсгэлэн 9-р  сарын 30, 10-р сарын 01, 02-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас уг үзэсгэлэнг зохион байгуулж байгаа бөгөөд мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж байна.

Тус үзэсгэлэнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, төрийн үйлчилгээг цахимжуулах, чанар, хүртээмж, стандарт, иргэдийн өргөдөл, санал хүсэлт, гомдол шийдвэрлэлтийн үйл явцыг хурдасгах, лавлагаа, мэдээллийг сайжруулах зорилгоор хийсэн системүүдийнхээ талаар иргэд олон нийтэд танилцуулж байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж