Эмэгтэй шатарчид Индонезийн багийг хожив

Хуучирсан мэдээ: 2018.10.02-нд нийтлэгдсэн

Эмэгтэй шатарчид Индонезийн багийг хожив

- Монгол Улсын эмэгтэй баг 5-р өрөгт АНУ-д, 6-р өрөгт Румын багт хожигдсоноор тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдлээ -

Эмэгтэй шатарчид Индонезийн багийг хожив

Дэлхийн 43 дахь удаагийн шатрын олимпиад Гүржийн нийслэл Батуми хотын “Black Sea Arena” цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Өнгөрөгч есдүгээр сарын 23-ны өдөр эхэлсэн олимпиад нээлттэй буюу эрэгтэйчүүдийн ангилалд 185, эмэгтэйчүүдийн ангилалд 150 орны нийт 1700 орчим шатарчин оролцож байна.

Тэмцээний долоо дахь өргийн тоглолт өчигдөр болж, урьдчилсан дүн гарлаа. Монгол Улсын эрэгтэй баг Венесуэлыг 2,5:1,5-аар хожиж, 44-р байрт жагссан. Харин тэмцээний эхний өргүүдэд тэргүүлэгчийн нэгдүгээр эгнээнд бичигдэж байсан Монгол Улсын эмэгтэй баг 16-р байр руу ухарлаа. Тэд өчигдөр долоо дахь өрөгт Индонезийн багтай тоглож, 3.5:1.5-аар хожжээ.

Манай эмэгтэй баг 5-р өрөгт АНУ-д, 6-р өрөгт Румын багт хожигдсоноор тэргүүлэгчдийн хоёрдугаар эгнээнд бичигдээд байна. Өнөөдөр найм дахь өргийн тоглолт болох бөгөөд эрэгтэй баг Узбекстан, эмэгтэй баг Польшийн багтай тоглохоор оноолт таарсан байна. Тоглолт Улаанбаатарын цагаар 19:00-с эхлэх бөгөөд тэмцээн 11 өрөг болж, энэ сарын 6-ны өдөр дүнгээ гаргана.

Эрэгтэй багийг Азарбайжан, Польш, АНУ, Армен, Энэтхэг тэргүүлж байгаа бол Монгол Улсын баг 44-р байрт бичигдэж байна. Эмэгтэй багийг Армен, БНХАУ, Украйн, Гүрж, Румын, АНУ, Энэтхэгийн багууд тэргүүлж байгаа бол Монгол Улсын баг 16-р байрт бичигдлээ. Чансааны 47 дугаарт эрэмбэлэгдсэн Монгол Улсын эрэгтэй багийн бүрэлдэхүүнд их мастер Ц.Батчулуун, олон улсын мастер Г.Мөнхгал, Н.Баттулга, С.Билгүүн, ФИДЕ мастер У.Насанжаргал нар багтсан. Багийн дасгалжуулагчаар их мастер Б.Хатанбаатар ажиллаж байна.

17 дугаарт эрэмбэлэгдсэн эмэгтэй багт их мастер Б.Мөнгөнтуул, Д.Номин-Эрдэнэ, Т.Батчимэг, олон улсын мастер Д.Янжиндулам, ФИДЕ мастер Т.Мөнхзул нар багтсан. Дасгалжуулагчаар ФИДЕ мастер С.Ган-Од, “Мончесс” клубийн дасгалжуулагч Ц.Батсайхан нар ажиллаж байна.

Тэмцээний дүн: http://chess-results.com

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж