Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны айлын хашаанд өчигдөр /2018.10.1/ бамбарууш орж ирсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Бамбарууш одоо ямар байгааг нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Шуурхай мэдээллийн төвд “Бамбарууш явж байна” гэсэн мэдээлэл ирсэн. Бид дуудлагын дагуу очиж, тусгай уургаар бамбаруушийг барьж, торонд хийж нийслэлийн Мал эмнэлгийн газарт хүргэсэн. Ямар нэгэн бэртэл, гэмтэл байхгүй байсан тул байгальд нь тавьсан. Хавар төрсөн гэмээр, биеэ даагаад амьдрах хэмжээнд торнисон байсан тул байгальд ганцаараа байсан ч алзахааргүй юм билээ" гэлээ.