Нобелийн энх тайвны шагналын ялагчаар хэн тодрох бол? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нобелийн энх тайвны шагналын ялагчаар хэн тодрох бол?

Нобелийн энх тайвны шагналын ялагчаар хэн тодрох бол?

Норвегийн Нобелийн Хорооноос энэ баасан гаригт /2018.10.05/ Нобелийн энх тайвны Шагналын ялагчийн тодруулахаар болсон тухайгаа мэдэгджээ. Нийт 331 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 216 нь хувь хүн, үлдсэн 115 нь байгууллага нийгэмлэг байгаа юм байна. Нэр дэвшигчдийн дунд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар байгаа нь олон улсын анхаарлыг ихэд татаж байгаа юм. Урьдчилсан таамгаар Мүн Жэ Ин тэргүүлээд байгаа бол Ким Жон Ун болон Мүн Жэ Ин нар хамтдаа авна гэсэн таамаг ч хүчтэй байгаа ажээ. Харин АНУ-н Ерөнхийлөгч Дональд Трамп удаах байранд яваа юм байна.

Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшсэн хүмүүсийн талаар олон таамаглал байгаа. Гэвч ялагчийн нэрийг агуулсан дугтуйг нээх хүртэл хэн ч мэдэхгүй. Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжааж, Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд хоёр Солонгосын удирдагчдын хийж буй ажлуудаас харвал Мүн Жэ Ин болон Ким Жон Ун нар хамтдаа шагналыг хүртэж магадгүй гэсэн таамаг хүчтэй байна. Үл итгэгчдийн үзэж байгаагаар нөхцөл байдал тийм ч хялбар шийдэгдэхгүй, Хойд Солонгос цөмийн зэвсгээс ангижрах тал дээр бодит алхам хийхгүй байна хэмээн үзэж байгаа ажээ.

Өнгөрөгч тавдугаар сард АНУ-ын парламентийн гишүүн асан Роберт Рэйч: “Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ болон Хойд Солонгосын хооронд зуучлагч болж чадсан учраас Нобелийн энх тайвны шагналыг тэр хүртэх ёстой” хэмээн хэлж байжээ.

Эх сурвалж: http://www.koreatimes.co.kr

Н.АМГАЛАНТУУЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2018-10-01 202.9.43.251

Хамгийн шударгаар бол энэ 3 гурвуулаа авах ёстой байхоо. Тэгээд ч үр дүн нь гараагүй байхад энэ шагнал өгөгдвөл шагналын нэр хүндэд сайнгүй биз

Зочин 2018-10-01 64.119.20.111

Авахдаа тулбал Нобелийн шагнал амархан байж мэдхээр эд байна уу үгүй юу. Шарил ухаж, Бадар хундагыг шүүрдэж явдаг манайханд туйлын өвөрмөц бөгөөд нэн содон санаа төрж мэдэх люм.

Зочин 2018-10-01 64.119.20.111

Авахдаа тулбал Нобелийн шагнал амархан байж мэдхээр эд байна уу үгүй. Шарил ухаж, Бадар хундагыг шүүрдэж явдаг манайханд туйлын өвөрмөц бөгөөд нэн содон санаа төрж мэдэх л юм.

Зочин 2018-10-01 64.119.20.111

Авахдаа тулбал Нобелийн шагнал амархан байж мэдхээр эд байна уу үгүй. Шарил ухаж, Бадар хундагыг шүүрдэж явдаг манайханд туйлын өвөрмөц бөгөөд нэн содон санаа төрж мэдэх люм.

Чагнаа 2018-10-01 124.158.109.140

"...дугтуйг нээх хүртэл хэн ч мэдэхгүй" гэжээ. Дугтуйлсан хүн бол хэн ч биш болж таарна.

Зочин 2018-10-01 64.119.20.111

Мундаг философи. Энэ яав ч дунд авч үзээгүй гар даа. Эсвэл гайгүй улс төрч байж мэднэ. Амжилт. Монгол ялнаа.

Зочин 2018-10-01 64.119.16.112

Трамп авна

Зочин 2018-10-01 180.64.19.117

МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ГЯЛАЙЖ ГЯЛТАЙХ ГАНЦ Ч НООБЕЛИЙН ШАГНАЛТАНГҮЙ. СОЛОНГОСТ НОБЕЛИЙН ШАГНАЛТАН БАЙДАГ ЮМ УУ ГЭХ БАЙХ. БАЙГАА. ОЛЖ УНШ

гэрэлээ 2018-10-01 66.181.160.8

Мүн Жэ Ин авах байх

Зочин 2018-10-01 202.72.245.209

ТРАМПГҮЙ ЭНЭ 2 ЮУ Ч БИШ Ш ДЭЭ ТҮҮНИЙ СҮҮДЭРТ БАЙЖ ГОЛ ШАГНАЛЫГ ЮУ ГЭЖ АВАХ ВЭ АГВӨЛ ТРҮҮМПЭД Л ӨГ

Зочин 2018-10-01 202.55.188.45

Ким Трамп 2 хоёулаа овоо сийрэг толгойтой юм болохоор нэг нэгнээ зөв дүгнэсэн тул энэ 2-т өгвөл яг тохирно.урьдын америкийн модон толгойт ерөнхийлөгчидийг бодвол энэ трамп жүүдүүдийн зааваргүй өөрөө тун шийдэмгий зангаараа тун зөв алхам хийсэн.Ким бас яалтгүй чадвартай лидер гэдэгээ дэлхийд харуулчихлаа...

zochin 2018-10-01 218.144.152.217

Tramp chin medrel n zygeer bilyy?

Зочин 2018-10-01 202.55.191.42

Trump shdee yun kim miim be

зочин 2018-10-01 66.181.189.161

Жижиг Кимд өгөө