Нобелийн энх тайвны шагналын ялагчаар хэн тодрох бол?

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Нобелийн энх тайвны шагналын ялагчаар хэн тодрох бол?

Нобелийн энх тайвны шагналын ялагчаар хэн тодрох бол?

Норвегийн Нобелийн Хорооноос энэ баасан гаригт /2018.10.05/ Нобелийн энх тайвны Шагналын ялагчийн тодруулахаар болсон тухайгаа мэдэгджээ. Нийт 331 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 216 нь хувь хүн, үлдсэн 115 нь байгууллага нийгэмлэг байгаа юм байна. Нэр дэвшигчдийн дунд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар байгаа нь олон улсын анхаарлыг ихэд татаж байгаа юм. Урьдчилсан таамгаар Мүн Жэ Ин тэргүүлээд байгаа бол Ким Жон Ун болон Мүн Жэ Ин нар хамтдаа авна гэсэн таамаг ч хүчтэй байгаа ажээ. Харин АНУ-н Ерөнхийлөгч Дональд Трамп удаах байранд яваа юм байна.

Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшсэн хүмүүсийн талаар олон таамаглал байгаа. Гэвч ялагчийн нэрийг агуулсан дугтуйг нээх хүртэл хэн ч мэдэхгүй. Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжааж, Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд хоёр Солонгосын удирдагчдын хийж буй ажлуудаас харвал Мүн Жэ Ин болон Ким Жон Ун нар хамтдаа шагналыг хүртэж магадгүй гэсэн таамаг хүчтэй байна. Үл итгэгчдийн үзэж байгаагаар нөхцөл байдал тийм ч хялбар шийдэгдэхгүй, Хойд Солонгос цөмийн зэвсгээс ангижрах тал дээр бодит алхам хийхгүй байна хэмээн үзэж байгаа ажээ.

Өнгөрөгч тавдугаар сард АНУ-ын парламентийн гишүүн асан Роберт Рэйч: “Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ болон Хойд Солонгосын хооронд зуучлагч болж чадсан учраас Нобелийн энх тайвны шагналыг тэр хүртэх ёстой” хэмээн хэлж байжээ.

Эх сурвалж: http://www.koreatimes.co.kr

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж