Аавуудын группийн хамт олон Д.Батмөнхийн охидод 6 сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр нээж өгчээ

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

Аавуудын группийн хамт олон Д.Батмөнхийн охидод 6 сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр нээж өгчээ

Аавуудын группийн хамт олон Д.Батмөнхийн охидод 6 сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр нээж өгчээ

Галд орон гэрээ алдаж, өндөр настай ээж, дөрвөн сартай бага охин болон 2, 3 настай дэрсхэн охидын хамт зүдэрч явсан  Д.Батмөнхийн тухай сурвалжлага есдүгээр сарын 18-нд цацагдсан билээ. Тэр даруй Д.Батмөнхөд туслах сайхан сэтгэл өвөртөлсөн олон хүн тус телевизэд хандаж эхэлсэн байдаг. Маргаашаас нь түүнд туслах хандивын аян өрнөж, ердөө долоо хоногийн дотор Д.Батмөнхийн хандивын дансанд 85 сая төгрөг төвлөрсөн байна. Тэрбээр есдүгээр сарын 27-ны өдөр буюу намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр ард түмний хандивын мөнгөөр авсан байрандаа шинэ гал голомтоо бадраасан байна.

Тэгвэл "Аавуудын групп"-ийн хамт олон Д.Батмөнхийн охидод нь зургаан сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр нээж өгчээ. Мөн тус  группийн гишүүн н.Анхбаяр нь Д.Батмөнхийн авсан байрыг барьсан компанийн интерьер дизайнераар нь  ажилладаг бөгөөд компанийн захиралдаа хүсэлт тавьсны үндсэн дээр Б.Батмөнхийн гэр бүл бүтэн жилийн турш сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөхгүй болжээ. Ингээд зогсохгүй Д.Батмөнхийг ажилд оруулж өгөхөөр болсон байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж