“Эможи-2” цуврал ирэх сард үзэгчдийн хүртээл болно

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

“Эможи-2” цуврал ирэх сард үзэгчдийн хүртээл болно

“Эможи-2” цуврал ирэх сард үзэгчдийн хүртээл болно

Жүжигчин Б.Мишээл түүний оюутны ширээний найз Г.Жанчив нарын хамтран бэлтгэж буй “Эможи” цуврал фантази комеди үзэгчдэд хүрээд багагүй хугацаа өнгөрлөө. Тус цуврал нь дэлгэцээр гарсан цагаасаа өсвөр үеийн залуусыг байлдан дагуулсан шилдэг контент болсон юм. Дараагийн анги хэзээ гарах вэ гэсэн хүлээлт цахим ертөнцөд бий болоод байгаа. Тэгвэл энэхүү цувралын хоёр дахь ангийн зураг авалт дуусчээ. Хоёр дахь ангийн гол дүр одоогоор нууц байгаа ч “Мааз” хамтлагын гишүүн Тагтаа  байж магадгүй гэсэн таамаг үзэгчдийн дунд байгаа юм. Энэхүү кинонд шинэ залуу үеийн жүжигчин Б.Батмаа, Кай, Санжка, Немо гэх мэт олон шилдэг залуус тоглосон байна. Энэ удаагийн контент өмнөх ангиасаа илүү сонирхолтой үйл явдалтай, сюрприз дүүрэн байгаа гэдгийг тус киноны найруулагч Г.Жанчив онцолсон юм.

“Эможи-2” цуврал ирэх арваннэгдүгээр сараас сард үзэгчдэд хүрч эхлэх нь ээ.

М.БААСАНДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж