Индонезид болсон цунамигийн үеэр 1000 гаруй хоригдлууд оргожээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Индонезид болсон цунамигийн үеэр 1000 гаруй хоригдлууд оргожээ

Индонезид болсон цунамигийн үеэр 1000 гаруй хоригдлууд оргожээ

Индшонезийн Сулавеси бүсэд баасан гаригийн орой хүчтэй газар хөдлөлт болж улмаар цунами үүсэж ард иргэдэд маш их хэмжээний гарз хохирол үүсээд байгаа билээ. Гамшгаас болж нас барсан хүний тоо 2000 хүрч болзошгүй байгаа нь аврах ажиллагааны үр дүнгээс харагдаж байна.

Газар хөдлөлт цунамигийн үеэр Индонезийн томоохон хорих анги газар хөдлөлтөд өртөж 1000 гаруй хоригдол оргон зугтжээ.  Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар 1200-1400 хоригдол хорих ангиас оргосон бөгөөд Индонезийн Хууль зүйн яамны ажилтны хэлснээр хорих анги байдаг тус газар маш хүчтэй газар хөдлөлт болж хоригдлууд амьд гарахын тулд хорих ангиас оргож зугтсан гэжээ. Индонезийн Засгийн газраас олон улсын тусламж дэмжлэгийг хүссэн мэдэгдэл хийжээ.

Амиа алдсан иргэдийн тоо 844-т хүрч, 500 гаруй хүн эмнэлгийн тусламж авч, 1000 гаруй хүнийг авран нүүлгэн шилжүүлээд байгаа юм байна. Газар хөдлөлтийн хүч их байсан газрууд тог цахилгаангүй болж, зам гүүр эвдэрч сүйдсэнээс болж аврагчид хүрч чадахгүй байгаа гэж орон нутгийн эх сурвалжууд мэдээлж байна.

Эх сурвалж: RT.COM

Н.АМГАЛАНТУУЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Boldoo 2018-10-01 223.38.10.141

Tuslah heregtei tusgaar uls yum chini

Boldoo 2018-10-01 223.38.10.141

Tuslah heregtei tusgaar uls yum chini