Супер Ерөнхийлөгч үү, супер Ерөнхий сайд уу? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Супер Ерөнхийлөгч үү, супер Ерөнхий сайд уу?

Супер Ерөнхийлөгч үү, супер Ерөнхий сайд уу?

УИХ-ын намрын ээлжит чуулган өчигдөр  /2018.10.01/ нээлтээ хийлээ. Намрын чуулганаар хүлээгдэж буй асуудлуудын нэг бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эсэх асуудал юм. УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН-ын "өвлөж" авсан үүрэг бол Үндсэн хуулийг өөрчлөх асуудал. Бүтэн 16 жил, дөрвөн парламент дамжин яригдаж байгаа эцэг хуулийг өөрчлөх асуудал үеийн үед эрх баригчдын зөрчлийг дагуулдаг. Энэ удаад ч МАН-ынхан эсрэг, тэсрэг байр суурьтай байгаа бөгөөд супер Ерөнхийлөгч үү, супер Ерөнхий сайд уу гэсэн асуулт тэднийг зовоож байгаа бололтой. Ерөнхийлөгч  чуулганы нээлтийн үеэр хэлсэн  үгэндээ  “Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй” гэдгийг  сануулж, намрын чуулганаар шийдвэрлэх ёстой хамгийн чухал асуудал нь Шинэ Үндсэн хууль гэдгийг  онцолсон юм. Энэ талаар гишүүдийн байр суурийг тодрууллаа.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар одоогоор  67 гишүүн гарын үсэг зурчхаад байгаа. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Мөн Ерөнхийлөгч чуулган нээж хэлсэн үгэндээ тогтолцооны хямралыг шийдвэрлэх асуудалд санал нэгтэй байгаагаа илэрхийллээ. Тэгэхээр үндсэн зарчмын хувьд бид Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэдэг дээр ойлголцолд хүрсэн гэж болно. Засгийн газар Үндсэн хуулийн шинэчлэлт, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр Гурван тулгуурт хөгжлийн бодлогодоо тусгаад байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВА:

-Үндсэн хуулиар тодорхой өөрчлөлт оруулж ажиллах ёстой. Парламентийн засаглалтай улс орнуудын жишгээс бид зөрчихсөн явж байгаа учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр цэгцэд оруулах ёстой гэсэн байр суурьтай байна. Миний хувьд парламентийн засаглалыг зөв засаглал гэж үздэг. Гэхдээ парламентийн засаглалд Засгийн газрын эрх үүрэг тодорхой тусгагдахгүй бол өнөөдөр 76 гишүүд Засгийн газрын тэргүүн шиг ийм байдалтай явж болохгүй. Засаг нь ажлаа хийвэл хийсэн шиг хийдэг тогтолцоо руу орох ёстой.

-УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛД:

Манай улсад парламентын засаглал хамгийн тохиромжтой. Мэдээж үүн дотроо засаж залруулах зүйл бий.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр системийн өөрчлөлт хийх ёстой.  28 жил явж ирсэн буруу системээсээ Монгол Улс  гарах ёстой гэдгийг УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хоёр намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо. Энэхүү итгэл найдвар төрүүлэхүйц үгийг чуулганы танхимд би сонслоо. Би 2016 оны арваннэгдүгээр сард буюу  шинэ парламент байгуулагдсаны дараахан ЗГХЭГ-ын сайдаар ажиллаж, Д.Эрдэнэбатын Засгийн газрын үед Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийг анх байгуулж байсан. Ажлын хэсгийг миний бие ахалж байсан. Өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа. Өөрчлөлтийг хэрхэн хийх үү гэдэг нь парламентийн бүрэн эрхийн асуудал. Олон жил хүлээгдэж, яригдаж байгаа энэ асуудал намрын чуулганаар хэлэлцэгдэх байх гэдэгт найдаж байна. Ер нь Монгол Улсын хөгжил дэвшил, шударга ёсыг тогтоох, авлигаас ангид байх, ард түмний төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, төр шиг төртэй байх энэ бүх асуудал Үндсэн хуулийн өөрчлөлттэй салшгүй холбоотой.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР:

-УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, хууль шүүхийн байгууллагын нэр хүнд нийгэмд туйлын хангалтгүйг бүгд мэдэж байгаа. Шинэчлэлт зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд нь   ч юм шиг,  УИХ нь Засгийн газар ч юм шиг эсвэл Засгийн газар нь өөрөө УИХ болчихдог  ийм ойлгомжгүй байдлыг бид хаана хаанаа мэдэж байгаа. Энэ нь улс орны хөгжлөөс чангааж нийгмийг улам талцуулж байна. Энэ бүхнийг одоо тодорхой болгох хэрэгтэй. Нэг бол парламентийн засаглалаа сайжруулж, Засгийн газрын эрх мэдлийг хүчтэй нэмэгдүүлж  Ерөнхийлөгчийн эрх мэдлийг эрс хязгаарлах  эсвэл Ерөнхийлөгч Засгийн газраа бүрдүүлж Ерөнхийлөгчийн засаглалыг бий болгох гэсэн энэ хоёр хувилбарыг бид тойрч ярих болов уу гэж бодож байна. Манай улсын хувьд парламентийн засаглалаа гүнзгийрүүлээд явбал зүйтэй гэж хувьдаа боддог. Өнөөгийн засаглалын  тодорхойгүй байдал гурван толгойтой могой шиг байна.Гэтэл  ард түмэн тодорхой байдлыг хүсч байна. Нэг бодлого шийдвэрээр явах хэрэгтэй. Улс орон, нийгмийн хүчин чадлыг  нэг зангидах ёстой. Энэ бүх  талцал хуваагдал өнөөдөр  хүчийг сааруулж байгааг  бид харж байгаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-10-02 150.129.140.132

Doldoinuud. Saikhan burakh yum aa. Irgediin amjirgaa saijirssan Ni haan baina? Ta nar Turiig barj ydirdaj said DARGA naryg Ni hiigee bizdee. Harhaas durgui hyrch baina. Chadakhgui baij naad ajlaa chaddag hymyyst Ni ugch yz.

ZASAGLAL -bodlogo 2018-10-02 146.151.119.169

Togtvortoi hugjliin bodlogo BAIHGUI BOL yamarch ZASAGLAL BAIGAAD Mongol EDIIN ZASAG ni DAMPUU, YADUU BUURAI HEVEEREE L BAIH NI 1990 onoos hoishih 30 jild T hund ch OILGOMJTOI BAIH SHIGEE.

Togtvortoi hugjliin bodlogo BAIHGUI BOL yamarch ZASAGLAL BAIGAAD Mongol EDIIN ZASAG ni DAMPUU, YADUU BUURAI HEVEEREE L BAIH NI !(() onoos hoishih 30 jild T hund ch OILGOMJTOI BAIH SHIGEE.

ZASAGLAL 2018-10-02 146.151.119.169

ZASAGLALDAA gol ni bish baihaa. 1990 onoos hoish 6 udaa ECONOMIC DEFAULT- dampuural bolson baina. MONGOL ULSAA hugjuuleh SAIN bodlogo bolovsruulj chadahguid hamag uchir baih shigee. ARGAGUI DEE HORT utaa OI SANAMJGUI, OGTSOM UURTAI HERUULCH BOLGODOG AJEE.

Иргэн 2018-10-02 150.129.141.19

Тэр ерөнхийлөгч нь лав Баттулга дээд боловсролгүй гэр бүл нь ч тодорхойгүй хэвлэл мэдээллээр бохир аргаар ард түмний тархи угаагч Баттулга,Баатар,Оюун-Эрдэнэ биш шүү.

Зочин 2018-10-02 202.179.31.106

Монголчууд эрт үеээс л нэг хүнд захирагдаж хүчтэй болсон байдаг харин олон хүний эрх мэдлээр бутарч улс минь мөхсөн түүхтэй тимйээс Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй МОНГОЛ ХҮНД

Зочин 2018-10-02 202.126.89.134

Supervvd

Gan 2018-10-02 112.72.11.105

Jenko shig dunkhuu erunhiilugchtei bolvol mongol uls suireh bailgui dee songoltoo hiij chadahgui baij

Зочин 2018-10-02 27.123.213.78

Чи тийм сүрхий юм бол ядаж хорооны дарга болооч кккккк

Зочин 2018-10-02 120.16.29.6

Battulgiig umuurdug chi teneg hun bn. Tarhinii turaaltai medleg bolovsrol ugui usan tolgoi bn daa

зочин 2018-10-02 27.123.213.78

Чи тийм сүрхий юм бол ядаж хорооны дарга болооч кккккк

Чулуун 2018-10-02 202.126.89.226

3 тулгуурт бодлого гээд яриад байх юм. Цаасан дээр уусан зүйл байхгүй биздээ ЗГ-аа

Зочин 2018-10-02 202.126.89.226

3 тулгуурт бодлого гээд яриад байх юм. Цаасан дээр уусан зүйл байхгүй биздээ ЗГ-аа

Зочин 2018-10-02 202.21.106.130

парламентийн засаглал гэдэг нь хуйвалдааны засаглал болчихдог юм байна. Эрх мэдэлтнүүд шүүх үндсэн хуулийн цэцийг гартаа авчихаад хааш нь ч хөдөлгөдөггүй юм байна.Ийм засглалыг халах хэрэгтэй.

Зочин 2018-10-02 202.21.106.130

МАХН шинэ үндсэн хууль боловсруулж нилээд ажил хийж байгаа нь эд нарыг сандруулаад байна л даа. Уг нь ард түмнээр сайн хэлэлцүүлж ,дэмжлэг авсан болохоор тэрийг нь авч хэлэлцэх хэрэгтэй ш дээ.

гомбо 2018-10-02 103.229.122.254

3-хан хүнд ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй. Энэ Ичдэггүй хурлаас ямарч үр дүн гарахгүй, монгол иулсыг мөхөөх нь байна. луйварчин Болд,Нямдорж, улсад ажил хийж юуч бүтээгээгүй балайзандан мэ тийн юмаар юу хийх юмвэ?

Зочин 2018-10-02 103.111.68.3

Ард түмэн 60 тэрбумыг шийтгэхийг хүсэж байна. Бусад нь худлаа

bold 2018-10-02 64.119.17.155

Тэрбишдагва зөв хэлсэн байна. Парламентын засаглалд засгийн газрын эрх үүргийг нарийн тодорхой болгох хэрэгтэй! Тэгэхгүй бол институц хоорондын хямрал улам газар авсаар байна.

Зочин 2018-10-02 122.201.25.46

Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй. 76 хүний шуналыг дийлэхгүй гэдэг нь 28 жил үзлээ, харлаа.

ZOCHIN 2018-10-02 119.40.98.162

Ж,Энхбаяр гишүүн үнэнийг хэлжээ,

Зочин 2018-10-02 202.70.34.70

odoo baigaa systemee saijruulsan zuv!!!

7777 2018-10-02 202.179.26.240

Aliin bolgon 76-n tooroig bodon bolgoh gej hiisen ajiliinhaa hulsnuus uguh yum odoo bolno.3-n say malnuudad neg l azargan chono heregtei..............uuchlaarai mal gesend uchirana//20 heden jil al, ahiuu yum ugsunii hoinoos hushuurch guisenii hor//

Batbayar 2018-10-02 122.54.211.74

Ерөнхийлөгчийн засаглалтай болъё.

Зочин 2018-10-02 202.126.89.137

ЗАНДАНШАТАРААС ӨӨР ОЛИГТОЙ ХҮН АЛГА ДАА !!!

Зочин 2018-10-02 64.119.18.66

Аа тийм байна уу

zochin 2018-10-02 202.9.42.97

АА ТИЙМ ҮҮ

Зочин 2018-10-02 64.119.26.179

Хүчтэй ерөнхийлөгчийн засагыг дэмжиж байна.Монголчуудад чанга гарл хэрэгтэй бндаа худлаа ардчилал яриад хол явхгүй 25 жил боллоо

Зочин 2018-10-02 202.131.235.74

өөрчлөх шаарддалгатай гэж худал ярих хэрэгггүй. Өөрчлөх шаадлага байгааг хүн бүр мэдэж байгаа. Харин ингэж өөрчилвөл ийм үр дүнтэй гэж гол асуудлаа хэлж ярьж ухаан бодлоо уралдуулах хэрэгтэй. дээрхи нөхөд зүгээр л өөрсдийгөө рекламдсан байна.

Зочин 2018-10-02 182.160.2.252

Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээсээ асууна гэж маяглах хэрэггүй. Ард түмэн та нарт ХИЙ гээд эрхийг нь сонгуулиар өгчихсөн шүү дээ.

Зочин 2018-10-02 182.160.2.252

Та нарыгаа дэмжиж байна. Өөрчлөөд гацаагаа арилгаад тууштай явах хэрэгтэй.

Зочин 2018-10-02 202.72.245.209

АЛЬ НЬ Ч БАЙСАН МАНАЙД БҮР ДОРДОХ Л БОЛНО ЯАГААД ГЭВЭЛ ХЯНАЛТГҮЙ НӨХӨР БҮР СҮЙРҮҮЛЖ ӨГНӨ Л ДӨӨ ОДОО ЖААХАН ДАРАГДААД ГАЙГҮЙ БАЙГАА ЮМ ӨӨРЧЛӨӨД ЮУ Ч САЙЖРАХГҮЙ ЭЭ

зочин 2018-10-02 202.21.111.20

Одоо даруйхан ард нитийн санал асуулага явуулах товоо тогтож нийтэд зарлах хэрэгтэй. \nАСУУЛТ:\n1. Бид сонгодог парламентийн засаглалын тогтолцоог сонгох уу\n2. Бид ерөнхийлөгчийн засаглалын тогтолцоог сонгох уу\n\nАрд нийтээр аль тогтолцоог сонгох хэрэгтэй гэж үзнэ, тэр чиглэлээр үндсэн хуулиа 2021 онд / шинэ Монгол улс байгуулагдсаны 100 жил ээр / шинэчлэн найруулж баталах зорилт тавих хэрэгтэй дээ

бат 2018-10-02 150.129.143.96

олон юм ярихгуй ээ шууд еронхийлогчийн засаглал

Зочин 2018-10-02 43.242.243.147

Ерөнхийлөгчийн эсвэл парламентийн засаглалтай юу ч гэж нэрлэж болно. Гол нь хариуцсан үүрэг нь зааг ялгаатай, давхардалгүй, хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй. Дээр нь төрийн албыг намаас хараат бус болгох, намуудыг цэгцлэх, үүрэг хариуцлагыг тодорхой болгох. Төрийн зохион байгуулалтын хувьд гэхэд л ийм асуудлууд байна. Гэтэл орон нутгийн зохион байгуулалт, хотын асуудал, хөгжлийн асуудлыг яахав. Энэ улс ер нь юуг эрхэмлэж, дээдлэх, ирээдүйд юунд зорих вэ гэх мэт маш олон асуудал байна.

Иргэн Б 2018-10-02 43.242.243.147

Зочин 2018-10-02 64.119.27.68

Super erunhiilugch bh bolomjgui uls.Mongol ulamjlal.togtoltsoo ni gajuudsan sonin ontslogtoi uls.Umnuh erunhiilugchid ni bugd hog.

Зочин 2018-10-02 64.119.27.68

Super erunhiilugch bh bolomjgui uls.Mongol ulamjlal.togtoltsoo ni gajuudsan sonin ontslogtoi uls.Umnuh erunhiilugchid ni bugd hog.

Дэлдэгч 2018-10-02 66.181.180.228

Та нар олдсон боломжоороо сайхан хуцалдцгаа. Баттулга шиг хун болж чадахгуйгээс хойш туунийг юу гэх нь та нарын хэрэг. Муу тэнэгуудэд Гупер хэрэгтэй шуудээ. Еронхийлегч минь гуупердээд бай.

Зочин 2018-10-02 64.119.27.68

Super erunhiilugch bh bolomjgui.Sonin ontslogtoi uls.Naad zah ni hamaatan sadan.doodhuud ni erunhiilugchuu hog bolgono.Gajuudsan mongol ulamjlal ni hudulguhgui.

Ташуур 2018-10-02 60.248.107.181

Парламентын засаглалаа сайжруулах гэдэг бухын доодох үлгэр. Хууль хэрэгжихгүй оронд хатуу гар хэрэгтэй. Нэг хэсэгтээ ташууртай явсан н дээр.

Зочин 2018-10-02 202.9.42.97

ХЭЗЭЭ САЙЖРАХ ВЭ МИНИЙ ЭНЭ НАС ЛАВ ХҮРЭХГҮЙ

Зочин 2018-10-02 202.179.30.194

Ерөнхийлөгчийн засаглалтай болсноор олон ээлж хоолонд орж татварын мөнгийг дэмийн үрэхээ болино. мөн 60 тэрбум ч үгүй болно. төрийн алба ч тогтовортой мэргэшсэн болно шүү дээ. 76 -д бол хэн мөнгөтэй хэн сайн ченж хийсэн нь орох бол ерөнхийлөгчид хэн мэдлэг чадвартай боловсролтой бас эх орноо боддог нь очоод эрх эдэлж үүрэг хүлээгээд явсан нь дээр болохгүй бол нэг төрийн эргэлт хийгээд буудчихгүй юу

Зочин 2018-10-02 66.181.188.166

Тэрбишдагва зөв хэлсэн байна. Парламентын засаглалд засгийн газрын эрх үүргийг нарийн тодорхой болгох хэрэгтэй! Тэгэхгүй бол институц хоорондын хямрал улам газар авсаар байна.

Зочин 2018-10-02 103.229.122.32

Эд нар Ундсэн хуулийн судлаачид мен уу?! Улс терчид ОНМХ - г бурэн эзэмшив. Хятад авлигатай тэмцэх ажлын хурээнд тэднийг хязгаарладаг байх юм.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ МАНАЙД ТОХИРНО 2018-10-02 202.9.42.119

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ МАНАЙД ТОХИРНО

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ МАНАЙД ТОХИРНО 2018-10-02 202.9.42.119

ОДОО ПАРЛАМЕНТАД СУУГАА УИХ-ЫН ГИШҮҮН ХҮМҮҮС ХЭЗЭЭ Ч ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛЫГ ДЭМЖИЖ ЯРИХГҮЙ. ХАРИУЦЛАГА ҮҮРЭХ ХҮНГҮЙ ОЛОНХИОР ШИЙДСЭН ГЭЭД ЛЛРТААД ӨӨРСДӨӨ ЗАВШААД ОЛОН ТОЛГОЙТОЙ МОГОЙ ШИГ АРД ТҮМНИЙГ УЛАНДАА ГИШГЭЭД, ДАХИН ДАХИН ЯМАР НЭГ АРГААР СОНГОГДООД ЯВАХЫГ ХҮСЭЖ БАЙГАА. ТЭД БҮГД ЭРХ МЭДЭЛД ДУРТАЙ ИХЭНХ НЬ 2-3 БҮР 5,6 УДАА УИХ-Д СОНГОГДСОН ГЭЭД БОДДОО. ТЭД МӨНХӨД ГИШҮҮН БАЙХЫГ ХҮСНЭ ... ТЭДНЭЭС ЮУ Ч ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ. АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГААР ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ. ЭДНЭЭС ЗАЛХАЖ БАЙНА.

Зочин 2018-10-02 103.206.195.166

Парламентын засаглалаа сайжруулах хэрэгтэй.