Монголбанк энэ оны есдүгээр сард иргэд, аж ахуйн нэгжүүдээс 2.1 тонн алт худалдан авлаа. Ингэснээр оны эхнээс худалдан авсан алтны нийт дүн 14.3 тоннд хүрэв. Монголбанк “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны хүрээнд алт худалдан авалтын хэмжээг энэ онд 22 тоннд хүргэхийг зорьж буй билээ.
Эх сурвалж: МОНГОЛБАНК
Холбоотой мэдээ