“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2018.10.01-нд нийтлэгдсэн

“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалт болно

“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалт болно

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Бүсийн хөгжлийн төв Ази, Номхон далайн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалтыг 2005 оноос хойш Азийн бүсийн орнуудад зохион байгуулж ирсэн. ASEAN+4 (Хятад, Япон, Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол)  гишүүн орнууд, Зүүн, Өмнөд Азийн орнууд, Зүүн Тимор, Исламийн Бүгд Найрамдах Иран Улс, Оросын Холбооны Улс болон Азийн нийт 25 улсыг чуулга уулзалтад оролцуулж, тэднийг боломж, нөөцөө ашиглан тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэх арга зам, бодлого, төслүүдээ хэлэлцэх, мэдлэг, туршлагаа хуваалцах, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх индэр нь болдог энэхүү уулзалт болох гэж байна.

Энэхүү чуулга уулзалт нь хүн амын хурдацтай өсөлт, зохион байгуулалтгүй хотжилт, хангалтгүй дэд бүтэц, нөөц, хот, орон нутаг дахь үндсэн үйлчилгээнүүдээс шалтгаалан хотуудад тулгарч буй нийгэм, эдийн засаг, байгалийн сорилтуудыг даван туулах оновчтой арга зам, бодлого, зорилтуудыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулдаг онцлогтой.

Энэ удаагийн форумыг Улаанбаатар хотноо Барилга, хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Тогтвортой хот төлөвлөлт, хот байгуулалтад тээврийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн олон улсын форумд Азийн бүсийн 24 орны 142 төлөөлөгчид оролцоно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж